his or her swag

649 74 7
                                    

"Сүүлийн удаа хэлье!! Намайг дагахаа болиод өгөөч" 

Yoonji охиныг өнөөдөржин тасралтгүй дагаж байгаа болохоор Misun тэвчээр алдсан нь энэ билээ. 

"Би хонио сайн харж байхгүй бол хэн нэгнийг дагаад явчих гээд байна" Тэр түүнд ойртоод мөрөн дээр нь гараа тавин "Тийм биз дээ?" гээд хүйтэн хуруугаа хүзүүнд нь шүргүүлнэ. Тэр нэг гараа банзалныхаа халаасанд хийгээд, нөгөө гараараа цүнхээ барьсан байлаа. Тэд хамт алхахад тэдний бие хоорондоо шүргэлцсээр явах аж. 

Дахиад л Jimin-тэй хамт гарах гэж байгааг мэдчихсэн юм байх даа? Охин бодно. 

Гэхдээ Yoonji түүнийг зурвасаар болзоонд урьсан шүү дээ. Охин түүнийг тоглоод эсвэл үнэнээсээ яриад байгааг нь мэдээгүй юм. 

"Хөөе хонио, идмээр байна уу?" Yoonji ийн хэлээд hotdog-ны мухлаг руу заахад Misun өлсчихсөн байсан учраас удаан бодолгүй, толгой дохин инээмсэглэв. 

Тэднийг тийш алхаж байхад хойноос нь нэгэн бүдүүн хоолойтой залуу шүгэлдсээр "Hot damn!!" гэхэд охин эргэж харав. Ямар хараал идмэр нь тэгэж хэлсэн бэ? Охин өөрийгөө халуухан биш гэж боддоггүй л дээ, гэхдээ л энэ чинь бүдүүлэг шүү дээ. 

Тэр эргэж хараад хэдэн залуус түүнийг биш Yoonji Unnie-г ширтэж байхыг олж харах нь тэр. Тэгэхээр Yoonji-д хандаж хэлсэн байх нь.

"Хаа нэг тийшээ явмаар байна уу?" Нэг залуу нь unnie-д ойртож эхлэсэн ч тэр ямар ч хариу үйлдэл гаргасангүй. Охин байдал бишдсэнийг анзааран эргэн тойрноо харсан ч, одоо үд дунд болж байсан учраас тийм ч их хүн байсангүй. Явж байсан хэдэн хүмүүс харин тэдэнтэй орооцолдхийг хүсээгүй бололтой холуур тойрон явах аж. 

"Чи ямар заваан үнэртэй юм бэ? Охин эргүүлэхээсээ өмнө явж шүршүүрт ор" Yoonji хамраа чимхсээр хэлээд Misun-ий гараас барин ардаа оруулаад "Явцгаая" гэлээ. 

Залуу инээсээр "Үнэд орох гэсэн юм биз дээ? Айн?" гээд хүзүүн дэх гинжээрээ оролдов. Тав эсвэл зургаан залуус байсан бүгд л тийм гинж зүүчихсэн байсан ба зарим нь бүр хоёр гурвыг давхарлаад зүүчихсэн байв. Тэд гудамжны репперүүд юм болов уу? Эсвэл бүжигчид ч юм уу? 

"Наадах чинь 3 долларын гинж үү?" Yoonji ёжтой инээгээд "Манай гэрт наадах чинь хог нэгээрээ байгаа" гэлээ. 

Юу? Байзаарай? Түүнд?

Залуус бие биен лүү гээ гайхсан харц шидэлцээд бүгд хөмсгөө өргөн түүн рүү харахад Yoonji шилэн хүзүүгээ маажсаар "Юу би үглэдэг юм л даа" гэлээ. Гэсэн ч тэр сандарсан эсвэл эвгүй байдалд орсон юм шиг харагдсангүй. 

•That Unnie Is My Oppa?•Wo Geschichten leben. Entdecke jetzt