trouble

606 102 19
                                    

"Юу гэнээ? Not today bitch!!"

Охин уурласаар ийн хашхираад, энгэрээс нь заамдан авахад залуугийн нүд томорсоор үл ойлгогдох үгс амандаа бувтнав.

Тэр одоо юу гээд байгаа юм бэ? 

"Юм хэлээд байгаа юм бол чангахан хэлээч!! bitch" 

Тэр охины ууртай харцнаас багахан дальдчаад "Би..би намайг тавь тэнэг bitch минь гэж хэлсэн" гэж тультран хэлэв.

Өө зааза. Тэр охиныг дахиад л тэнэг өлөгчин гээд хэлчихлээ. Охин энэ удаа уурласандаа бараг л чичирч, хэлэх муу үгээ бодож ядна. Тэр өөрийн мэдэлгүй залуугийн нүүрэн дундуур гал маналзуулчихсанаа, залууг нүүрээ барин хараал урсгахад л мэдэв. Охин ухаан орохдоо л гар нь янгинаж байгааг анзаарсан юм. Тэр түүнийг хэтэрхий хүчтэй цохичихсон бололтой. 

Өө бурхан минь би одоо шоронд орвол яана аа? Тэр цагдаа дуудах болов уу? Би үзэж байсан драмагаа дуусгаагүй байгаа шүү дээ..

Залуу нэг нүдээ барин, хоолойныхоо хэрээр чанга хашхирч эхлэхэд охин юу хийчихсэнээ ухааран, түүнийг аргадан тайвшруулах гэж хичээсэн ч хүмүүс аль хэдийн тэднийг бүчээд авчихсан байлаа. Тэдний нэг гарцаагүй цагдаа дуудах байх даа..

Одоо бол Misun-ий бодож чадах ганц л зүйл нь..ГҮЙГЭЭРЭЙ!!

Тэгээд ч охин гүйсэн юм. Тэр ухаан мэдрэлгүй юм шиг гүйхдээ ч газар унагачихсан утсаа авахаа мартсангүй. 

Тэр бараг л өнөөдөр фестивал дээр юу болсонг болон,Yoonji unnie-гийн талаар мартчихсан байлаа. Өнөөдрөөс эхлээд тэр албан ёсны gangster боллоо. Үнэхээр жинхнээсээ, тэр залууг үнэхээр чанга цохисон шүү. Тэр түүнийг цагдаад барьж өгөөд хэрэг үүсгэнэ гэвэл гайхах зүйлгүй. 

-

Охин гэртээ буцаж ирээд толинд харахдаа өөрөөсөө цочиод ухаан алдчих шахав. Үс нь байдгаараа арзайж, арьс нь цайчихсан. Газар унасанаасаа болоод халтайчихсан хувцас. Түүний ээж хүртэл охиноо хараад орилох шахсан юм. 

Тэр шүршүүрт орж, гарч ирчихээд тухтай орондоо хэвтээд утсаа гаргаж ирэн харлаа. Yoonji түүн рүү зурвас бичсэн болов уу? 

Түүний утас нэг л сонин санагдаад байлаа. Тэр утсаа эргэж тойруулж харахад яг л мөн гэхдээ үнэхээр өөр мэдрэмж мэдрэгдээд байх нь тэр. 

Misun мөрөө хавчаад голын товчлуур дээрээ дарахад дэлгэц нь ассанаар нууц код нэхэх нь тэр. Бүр дэлгэцний зураг нь нэгэн залуугийн selfie зураг байлаа. 

•That Unnie Is My Oppa?•Onde histórias criam vida. Descubra agora