"Та энд юугаа хийж байгаа юм? Yoongi хаана байна?"
Yoonji нүдээ онийлгон муухай харсаар "Би бол тэр. Чи яагаад ийм тэнэг юм бэ?" гэж асуухад охин бантсандаа "Ү-үгүй ээ яагаад эмэгтэй төрхөөрөө ирчихсэн юм л гэх гэсэн юм" гэж бувтналаа.
"Чи хүсэхгүй байгаа бол, би ч явъя даа"
Тэр заавал ийм их зан гаргах гээд байгаа юм байх даа?
"Үгүй ээ, үгүй зүгээр л киногоо үзэцгээе" Misun ийн хэлээд түүнд ойртон гараас нь зүүгдээд "Unnieee" гэж эгдүүтэй хоолойгоор хэлэв. Тэр ингэх нь түүнд ямар заваан санагддагийг мэдэх учраас л тэр.
Yoonji түүн рүү анхааруулсан харц шидлээд, кино театр луу алхаж эхлэлээ. Тэр өнөөдөр V захтай цагаан цамцан дээр хар жинсэн яак өмсөж, хар бариу өмд өмссөн байлаа. Харин охин хөвсгөр ягаан цамцыг цагаан өмдтэй хослуулжээ.
Театрт өнөөдөр олон өөр төрлийн кинонууд нээлтээ хийж байсан боловч Misun тэднийг ч харалгүй шууд Train to Busan-ий постерийн өмнө очоод зогсчих нь тэр.
"Би Gong Yoo-д дуртай" Охин түүний постерийн тэврээд "Тэр надаас ийм их ах биш байсан бол гоё доо" гэж худлаа уйлагнана.
Yoonji инээгээд, түүний хажууд зогсон "Би түүнээс хэд дахин царайлаг" гэж хэлэхэд охин нүдээ эргэлдүүлэн "Та өөрийнхөө өөртөө итгэлтэй байдлыг бага ч болов доош нь дарсан нь дээргүй юу?" гэж асуулаа.
"Whuut?" Yoonji дуу алдаад "Гэсэн ч чи миний секси гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байж чадахгүй биз дээ?" гэж хэлээд моделууд шиг байрлал аван зогсов.
Охин түүнийг хэлсэн үгэнд нь уурлана гэж бодож байсан ч тэгээгүйгээр барахгүй зомбитой кино үзэхээр дуртай нь аргагүй зөвшөөрсөн билээ. Тэр өнөөдөр яагаад ийм sugary байгаа юм бол?
"Sugar!!" Misun түүнийг эрдэнэшиш болон ундаа авах зуур нь хажууд нь зогсон дуулж эхлэхэд Yoonji зүгээр л түүнийг харан инээх аж.
"Yes please!! Won't youcome and put it down on me!! I am right here!! Cause i need little love and little sympathy"
Охин өөрийг нь харах түүний харцнаас харин зугтаах гэж хичээнэ. Айсан эсвэл харахыг хүсээгүйдээ биш ичиж байсан билээ. Яагаад ч юм тэр түүнийг онцгой эсвэл хайрлагдаж байгаа юм шиг мэдрэмж өгч байлаа.
"Эхэллээ!! Эхэллээ!!" Misun баярласандаа түүний гарнаас нь татан дэвхцэх бол Yoonji ундаа болон идэх зүйлсээ өвөр дээрээ байрлуулаад, охиныг татан "Над руу хар" гэж хэлээд 3D шилийг нь зүүж өгөв.
ESTÁS LEYENDO
•That Unnie Is My Oppa?•
FanficСургуулийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай unnie яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэгэн биш. Тэр үнэхээр их зантай, садист, намайг байнга дээрэлхэж бас сүрдүүлдэг нэгэн гэвэл чи итгэх үү? All credit goes to @myshatae #50 in fanfiction on 111017 #43 i...