his or her game

538 81 4
                                    

Enjoy!!

-

"Чи ойрд их гунигтай харагдаад байх чинь"

Misun-ийг сургуулийн цайны газрын гадаа бодол болон алхаж байхад нь түүний найз болох Heechan түүнийг гүйцэж ирэн ийн хэлэхэд охин "Айн?" гэж цочсон ч найзыгаа болохыг хараад тайвшран "Би зүгээр дээ, Heechan" гэж хариуллаа. 

Мэдээж тэр зүгээр биш. Yoonji түүнтэй харьцахаа болиод хоёр долоо хонох гэж байгаа билээ. 

"Bleh bleh. Худлаа яриад л" Түүний найз түүн рүү хуруугаараа заан "You're caught in a lie. Би чамайг нэвт харж чадна шүү" гэж хэлэхэд Misun инээгээд толгой сэгсэрнэ. 

"Би зүгээр л чиний найз залуу хэн гэдгийг мэддэг байсан бол түүний шивэртэй оймсыг нь аманд  нь чихэх байсан юм"

"Hey үнэхээр юу ч болоогүй ээ" Misun санаа алдаж байгаагаа ч хүртэл найзаасаа нуухыг хүслээ.  Тэр үнэхээр юу болохгүй байгааг түүнтэй ярилцахыг хүсч байгаа ч чадахгүй шүү дээ. Тэр зүгээр л өчигдөр түүний цохилдуулсан асуултуудад бүдрээр найз залуутай болсон гэдгээ хэлчихсэн юм. 

Ер нь бол тэр зайрмаганд дурлахаа болиод, халуухан залуусын тухай ярихаа болиод эхлэхэд нь л найз нь гадарлачихсан байсан билээ. 

Тэгээд л нэгэнт баригдчихсан болохоороо дараа найз залуугийнхаа талаар ярьж өгнө гээд амыг нь түр ч болов тагласан хэрэг. Heechan эхлээд түүнийг загинасан ч удалгүй түүнийг ойлгосон юм.

"Хараач!! Явдаг chocolate smoothie наашаа ирж явна" 

Misun найзынхаа үгэнд инээгээд тэр зүгт нь харахад Jimin тэдэн лүү даллан гүйнэ. 

"Сайн уу? Чи өнөөдөр завтай юу? Би ярилцах гэсэн юм" 

Түүний нүүрэнд үргэлж тодорч байдаг алдартай инээмсэглэл нь бүр ч тодорсон юм шиг санагдлаа. 

Гэхдээ охинд бол үнэхээр эвгүй байлаа. Тэр согтуудаа ямар ааш гаргаснаа саначихсан болохоор ичээд байгаа бололтой. 

"Чи одоо ярьж болно оо. Би угаасаа явах гэж байсан юм" 

Түүнийг хариу ч хэлж амжаагүй байхад Heechan ингэж хэлээд найз руу гаа ирмээд гүйгээд явчихав. Магадгүй Heechan Jimin-ийг түүний найз залуу гээд бодчихсон юм болов уу? 

"Чи ойрд надаас зугтаагаад л байлаа шүү тийм ээ?" Jimin элгээ тэврэн, чухал царай гаргасан ч "Тэр өдөр болсон явдлаас болоод биз дээ?" гээд удалгүй инээдээ тэвчиж чадалгүй инээж эхлэв. 

•That Unnie Is My Oppa?•Donde viven las historias. Descúbrelo ahora