"Unnie"
"Гараад ир"
"Үгүй ээ, энэ арай дэндэнэ ээ"
"Юу гэнэ ээ? Би сонссонгүй"
"Энэ чинь ичмээр шүү дээ, би ийм хувцастай гарахгүй ээ, үгүй"
"Энд зөвхөн чи бид хоёр л байна"
"Би ичээд байна. Арай дэндүү юм аа"
"Шиииийтгэл~~"
Түүний шийтгэл гээд байгаа юмыг нь хараал идээсэй.
Охин үнэхээр түүнийг яагаад ингээд байгааг ойлгохгүй байлаа. Ямар найз охин нь биш?
Misun өглөө сургуульдаа ирэхээс айж байсан ч ядаж ирээд Yoonji-г аргадчихна гэж бодсон юм. Гэвч тэр чинь хэн билээ дээ? Min Yoonji шүү дээ. Хэрвээ түүнийг өмсөхгүй гэвэл үнэхээр муу зүйл болох болно гэж хэлсэн юм. Муу.
Сургуулилтууд хичээлийн дараанаас эхэлдэг учир хөгжмийн өрөөнд тэднээс өөр хүнгүй байх аж.
Энэ ёстой ичмээр хувцас юм аа, Unnie үнэхээр донтой юм гээч!! Охин бодно.
"Би хаалга эвдэлхээс өмнө гарч ир. Би харагдаж байгаагаасаа илүү хүчтэй шүү"
Misun чимээгүй зогсоно.
"За яахав, заавал хүчээр шийдэх гээд байгаа юм би-"
Түүний үгийг дуусгалгүй хаалга савагдан онгойж "Болов уу?" гэсээр охин ярвайна.
"Ямар хараал идмэрээ хийгээд удаад байдаг-" Тэр бас л үгээ дуусгалгүй, охиныг хараад тас хар үзэсгэлэнтэй нүдээрээ дээрээс нь доош харсаар, уруулаа хазлан "Хмм, тийм ч муу биш байна аа. Би яг тааруулж шүү" гэхэд Misun "Kyahh!! Гаж донтон" гэсээр хаалгаа хаах гэж оролдсон ч Yoonji түүнээс түргэн хөдлөн гарнаас нь татаад гаргаад ирэв.
"Алив харъя"
"Та kumamon-д яахаараа ингээд донтчихдог байна аа? Тийм л юм бол нэгийг аваад гэрлэчих хэрэгтэй шүү дээ"
Yapp тэр охинд kumamon-ны өмсгөл өмсчгөчихсөн юм. Misun байдгаасаа том, тарган харагдаж байгаа ч малгай дээрх жижигхэн хоёр чих нь түүнийг эгдүүтэй харагдуулна.
"Намайг тавь" Охин түүний гарнаас мултрах гэж хичээсээр орилов.
"Чи миний үгэнд орохгүй байна хонио" Yoonji түүнийг татан өөртөө ойртуулаад "Бас би яагаад kumamon-той гэрлэнэ гэж? Чи тохирохоор л харагдаж байна шүү дээ" гэсээр урууланд нь ёжтой инээмсэглэл тодорно.
"Б..би юу?" Misun түгчдсээр, түүнээс холдохыг хичээн хойш гэдийхэд Yoonji түүний нүүр рүү унжсан хэдэн ширхэг үсийг хойшлуулаад, хацрыг нь зөөлөн илэх төдийд л охины хацар улаа бутрах нь тэр. Түүнийг ойртож эхлэхэд охин сандран нүдээ аниад, амнаас нь байнга үнэртдэг гүзээлзгэний үнэрийг үнэртэн зогсоно.
YOU ARE READING
•That Unnie Is My Oppa?•
FanfictionСургуулийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай unnie яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэгэн биш. Тэр үнэхээр их зантай, садист, намайг байнга дээрэлхэж бас сүрдүүлдэг нэгэн гэвэл чи итгэх үү? All credit goes to @myshatae #50 in fanfiction on 111017 #43 i...