5. Намайг үзэн яддаг тэр хүн.

863 128 6
                                    

Унтахыг хүссэн ч нойр огт хүрсэнгүй. Хий дэмий нааш цааш хөрвөөж байгаад цагаа харвал 2 цаг болж байлаа.

Жон Жонгүг гуай миний толгойноос гараад өг. Би чамайг хэтэрхий их бодсоноос болоод нойр хүрэхгүй байна. Зүг...зүгээр л хэн нэгэн гэнэт надад сайхан хандсан болохоор л би түүний талаар ингэтлээ бодоод байгаа хэрэг. Маргаашнахс эхлээд Жонгүгтэй ч, Тэхёнтой ч тааралдахыг, харьцахыг хүсэхгүй байна.

Нүдээ нээхэд аль хэдийн өглөө болж нар манджээ. Би яаран цагаа харвал 10 цаг болж байв.

- Чөтгөр гэж хоцорчихлоо хэмээн амандаа бувтнаад гарт тааралдсан хувцсаа өмсөөд машинаа унан сургууль руу явлаа.

Сургууль дээр ирэхэд дахиад л нэг дүгээр курсынхан төв талбайд цугларан өчигдөрийн зүйлсээ хийж байв. Аз болж энэ удаад Тэхён тэнд байсангүй. Би боломжийг ашиглан хүмүүсийн нүд хариулж байгаад хэнд ч мэдэгдэлгүйгээр жагсаалд нэгдэхээр бөхийн гүйж эхлэв.

- Пак Жимин гуай. Хэдэн цагт хичээлд ирж байгаа чинь энэ вэ? Тэхён араас ингэж орилоход би арга буюу арагш эргэж харан

- Уучлаарай би хоцорчихлоо хэмээн хэлээд доош харан толгойгоо маажлаа.

- Аан тэгсэн үү? Таны асран халамжлагч баатар гуай бас өнөөдөр ирээгүй байгаа л даа.

- Юу?

- Жон Жонгүг ч бас таслахаар шийдсэн бололтой. Тэгэхээр байна аа. Хоцорсон хүүхдийг яаж шийтгэвэл зүгээр вэ?

- Б..б...би

- Тэгээд яаж шийтгэх юм бэ? Сонирхолтой санагдчлаа. Боссоо. Жонгүг хаанаас ч юм гарч ирээд миний хажууд инээмсэглэн зогсож байв.

Жонгүгийг хараад Тэхёны хүүхэн хараа томрон хамгийн муухайгаараа бид 2 луу ширтэж эхлэхэд

- Заа алив. Тэгээд шийтгэлээ өгөөч дээ хэмээн Жонгүгийг чангаар дуугарахад Тэхён сэхэл аван

- Хөл бөмбөгийн талбайг харж байна уу? гэж асуулаа. Бид 2 зэрэг толгойгоо дохиход

- Тэр талбайг 10 тойр. Би та 2н хажууд зогсож байгаад өөрөө тоолох болохоор ямар ч хуурах оролдлого байхгүй заа юу?

- Хөөх. Тэгэхээр боссоо. Энэ арай зөөлөн шийтгэл үү? Арай чанга шийтгэл алга уу? хэмээн Жонгүгийг хэлэхэд би түүний амыг барьчихмаар санагдаж байлаа.

Тэхён бага зэрэг инээвхийлэн

- Бага байна уу? Тэ. Заа яахав 20 тойрог.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now