3. Босс болон боссыг хашраагч.

1K 142 2
                                    

Би хэлэх үгээ олж ядан хөшин зогсож байтал Жонгүг босон урдуур минь ороод

- Бид нэг дүгээр курс юм чинь яаж наад тэнэг системийн чинь талаар мэддэг юм. Өөрөө бидэнд тайлбарлаад өгөөч.  Босс гуай гэж хэллээ.

Тэхён түүний хэлсэн үгэнд уурлан цагаан царай нь минчийтлээ улайж, хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байгаа галт уул шиг харагдана. Жонгүг бид 2 луу тас гөлрөх бөгөөд би түүнээс айн харцаа буруулан Жонгүг рүү харлаа. Харин тэр миний байгаа байдлаас эсрэгээрээ амандаа дуу аялах нь холгүй зогсож байв.

- Заа. Яахав. Та 2 байрандаа суу гэж Тэхён захиргаадахад би санаа амран доош суув.

Харин Жонгүг байрандаа зогссоор байхад би түүний өмднөөс нь татан арай гэж доош нь суулгаад

- Чи Сонбэгээс айхгүй юм аа гэхэд ядаж хүндлэл үзүүлэх хэрэгтэй хэмээн чихэнд нь шивнэхэд Жонгүг надруу харан нүүрэндээ зальжин инээмсэглэл тодруулан

- Муу залуу болох эхний дүрэм: Тэд хэзээ ч, хаана ч, хэнийг ч хүндэлдэггүй. Зөвхөн амиа л боддог юм гэв.

Би дахин түүний чихэнд үг шивнэхээр ойртсон боловч "Яриагаа дуусга" хэмээн Тэхёныг хэлэхэд байрандаа буцан суулаа.

- Заа тэгэхээр СС гэдэг нь Супер Стүдент гэдэг үгний товчлол бөгөөд та нарыг ирээдүйд нийгэмд тустай мэргэжилтэн болгоход зориулагдсан сургалтын хөтөлбөр юм. Зарим нэг хүн шиг бусдаар өмгөөлүүлж, бусдыг аялдан дагадаг нэгэн биш. Өөрөөрөө байж амжилтанд хүрэх аргыг зааж өгнө гэж Тэхён хэлэхэд түүний харц над дээр тусаж байлаа.

- Одоо та бүхэнд мандат тараана. Түүн дээр овог нэр болон оюутныхаа кодыг бичээд хүзүүндэа зүүнэ. Өдөр бүр зүүх ёстой.

Үдийн хоолны цаг хүртэл биднээр янз бүрийн зүйл хийлгэв. Чухам яагаад ийм зүйл хийгээд байгааг би ойлгохгүй байсан ч надад хийхээс өөр сонголт байсангүй. Хааяадаа Жонгүг, Тэхён 2 нэг нэгэн лүүгээ үг хаян, мэтгэлцэхээс өөр онц сонин зүйл болсонгүй.

Өглөө цай уугаагүй гарсан болохоор би өлссөнөөсөө болж ухаан алдах унахад бэлэн байлаа. 12 цаг болоход сая нэг хүүхдүүдийг тарж үдийн цайндаа ороод хуваарийн дагуу тэнхимийн хичээлдээ хамрагд гэлээ.

Би эргээд явах гэтэл араас минь 2 зэрэг "Жимин аа" гэх дуу гарав. Энэ Жонгүг, Тэхён 2н хоолой гэж таамаглан арагш эргэн харахад Жонгүг миний ард Тэхён түүний цаахан талд зогсож байв.

Жонгүг шууд ирэн хүзүүгэжр гараа оруулан өөр лүүгээ татаад Тэхён луу зэвүүнээр харан

- Босс гуай. Чи энэ сургуульд хичнээн том байж болох ч чиний үг надад үйлчлэхгүй гэдгийг санаарай гэв.

Анх удаа хэн нэгэн намайг Тэхёноос өмөөрч байна. Би яг л цагаан даашинз өмссөн гүнж шиг. Харин тэр гүнжээ аварч буй баатар шиг л санагдаж байна.

Тэхён бидэн лүү дөхөж ирээд надруу харан

- Чи тэгэхээр баатартай болсон юм биздээ. Заа яахав. Та 2г хэр удаан хамт байхыг чинь харъя л даа.  Би 2 жилийн дараа төгсөөд явчихна. Тиймээс бидний урд уртаас урт 2 жил байна. Тамын сургуульд тавтай морил гэж хэлээд ёжлон инээхэд Жонгүг Тэхёны энгэрээс заамдан

- Новш минь Жиминтэй аятайхан харьцахгүй бол би чиний үлдсэн 2 жилийг чинь тамын болгож өөрчлөөд өгч чадна шүү хэмээн хэллээ.

Саяхан л миний хажууд инээмсэглэж юм яриад байсан Жон Жонгүг одоо араатны төрхөндөө шилжин яг энд Тэхёныг хэдэн хэсэг тас татан хувааж хаяхад ч бэлэн юм шиг харагдана.

Тэхён түүний заамдсан байдлаас нь эвтэйхэн мултраад нүүрэндээ хуурамчаар инээмсэглэл тодруулан Жонгүгийн мөрөн дээр нэг гараа тавиад

- Яаа. Күүки. Чи арай л давраад байгаа юм шиг санагдахгүй байна уу? Том ар талтай байлаа гээд юу гэж? Энэ чинь их сургууль. Бүх зүйл хуулийн дагуу явагдана. Тиймээс аятайхан мөрөө хөөгөөд явж болох уу? гэхэд Жонгүг түүний гарыг өөрийн мөрөн дээрээс авч шидээд

- Хммм. Чи намайг мэдэх үү? Би та нар шиг хүний дүрд хувилсан чөтгөрүүдийг үзэн яддаг. Нэг ёсондоо чи энэ сургуулийн босс юм бол би боссуудыг хашраагч байна. Би яаж ч аашилсан чи намайг яаж ч чадахгүй. Тиймээс амаа хамхиад бид 2оос холхон яв гэлээ.

- Би яагаад чамд сайхан хандаж байгааг мэдэх үү? Эцэг эхээс чинь айсандаа чамд сайхан хандаж байна гэж бодоо юу? Бага эндүүрээрэй. Муу н*хойн г*лөг минь. Тэхён бараг л орилоод гараа далайн Жонгүгийн нүүрэн дундуур буулгаад авав.

Би саяханыг хүртэл юу ч хийж чадалгүй байрандаа зогсож байсан бол Жонгүгийг алгадуулсаны дараа өөрийн эрхгүй бие минь хөдлөн Тэхёныг түлхэн газар унагачихав. Тэр газар унахад цаанаас нь түүний нийлдэг найзууд нь ирэн босголоо.

Энэ хугацаанд Жонгүг юу ч хийлгүй тэнэг хүн шиг амандаа инээмсэглэл тодруудан сэтэрсэн уруулынхаа цусыг долоож байв.

Тэхён намайг зодохоор урагш нь дайрахав би өөрийн эрхгүй Жонгүгийн араар орлоо.

- Битгий давраад бай. Новш минь. Жонгүг ингэж орилоод гараараа Тэхёны нүүрэн дундуур ганцхан цохиход Тэхён газар ойчлоо.

Тэхён газраас босон дахиад Жонгүг рүү дайрахаар оролдсон боловч түүний найзууд нь тэрнийг татан зогсож байв.

Харин Жонгүг намайг хөтлөн цугласан олон дундуур орон алхаж эхлэхэд "Жимин аа. Дараагийн удаа надтай тааралдвал амьд үлдэхгүй шүү" хэмээн Тэхён араас ориллоо.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now