27. Хүсээгүй дүр зураг.

683 112 20
                                    

Жонгүг шөнийн 3 цаг өнгөрөхөд машинаа асаан Жиминий гэрийн үүднээс хөдлөх үедээ өөрийн харахыг хүсээгүй дүр зургийг олж харсан юм. Түүний тэгж их хамгаалахыг хүсдэг өөрөөсөө хүртэл харамлан нандигнасан нэгэн нь шал согтуу өөр нэг залууд мөрлүүлэн ирж байв. Тэр уурандаа машинаа асаан хурдтайгаар давхих үед машиных нь гэрэл ойн тэдний нүүрэн дээр эгцээрээ туслаа.

- Пак Жимин. Чи үнэхээр мундаг байна. Одоо миний анхаарал халамж байхгүй байсан ч зүгээр биздээ. Чи Тэхёныг орлуулах нэгэнийг аль хэдийн олчихож. Энэ удаа чи үнэхээр зөв хүндээ дурласан бололтой. Ах чамайг хэзээ ч хаяхгүй. Түүнийг би тийм хүн биш гэдгийг мэднэ. Жонгүг  амандаа ийнхүү үглээд машиныхаа хурдыг нэмэн хаашаа ч хамаагүй харсан зүгтээ давхилаа. 

Гэхдээ хамгийн инээдтэй нь тэр Жиминтэй анх уулзсан газар буюу их сургуулийн талбай дээр зогсож байв. Түүний тархи Жиминийг сануулах зүйлсийг яасан ч хийж болохгүй хэмээн үргэлж ятгах ч зүрх нь энд ирэхийг хүсээд байсан юм. Машинаасаа буун цэвэр агаараар жигд амьсгалахыг хүссэн ч түүний санасанаар болсонгүй. Саяын харсан дүр зураг тэр чигээрээ тархинд нь бууж амьсгал давхцан хөл нь өөрийн эрхгүй чичирнэ. Тэр зүгээр л уйлахыг хүссэн ч түүний нүднээс дусал ч нулимс  гарсангүй. Учир нь тэр эрүүлдээ хэзээ ч уйлдаггүй. Эсвэл магадгүй өөрийн амлалтандаа хүрэх гэсэн хүчирхэг тархи нь уйлахыг зөвшөөрдөггүй байх. Цээжинд нь орших зүйл аймшигтай хүндрэн өвдөх үед тархи нь өөрийгөө тайвшруулахаар хичээх авч зүрх нь улам бүр хүнд оргисоор байлаа. Эцэст нь тэр нэг гараараа цээжээ чанга гэгч нь хэд хэд хүчтэй цохив. Цохилтын дараа бага зэрэг тайвшран арай гэж жигд амьсгаа авахтайгаа болов.

Тэр хоосон талбай дээгүүр алхалсаар Жиминтэй анх тааралдсан газар ирэх үед түүний хөл өөрийн эрхгүй гуйван сөхөрч орхив. Зүрх нь дахин хүндэрч эхлэхэд дахиад л гараараа цээж рүүгээ хэд хэд хүчтэй цохив. Жонгүгийн тархи Жиминий ухаан алдатлаа эм ууж үхэлтэй тэмцэн буй түүнийг харах үедээ л өөрийн зүрх сэтгэлдээ бууж өгсөн. Түүнд дурлаж, түүнийг хайрлаж байгаа гэдэгтэйгээ эвлэрсэн. Магадгүй Жимин амиа хорлох үйлдэл хийгээгүй байсан бол Жонгүг өөрийн мэдрэмжээ эцсээ хүртэл найзынх хэмээн андуурах байсан биз.

Жиминийг ухаан орох үед тэврэхдээ дахиад түүнийг хэзээ ч уйлуулахгүй гэж өөртөө амласан ч тэр хэзээ ч өөрийн амлалтыг биелүүлж чадаагүй. Эцэг эхийнхээ шахалтаар Ёнатай хурдан хуримаа хийхээр болж тэр Солонгост ирэх үед түүний өөртөө амласан тэр амлалт салхинд хийсэн одсоныг тэр анзаарах болсон. Хэдийгээр өдөр бүр Жиминтэй уулзах ч өдрөөс өдөрт турж яс арьс болсон бие, үргэлж уйлсанаас болж хавдаж бүлцийсэн нүдийг хараад өөрөө өөртөө дургүй хүрч, түүний төлөө юу ч хийж чадахгүй байгаа өөрөө өөртөө уурладаг.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now