29. Би чиний төлөө

627 105 7
                                    

Жимин тэр мэдээг төв талбайн дэлгэцээр харах хүртлээ үнэхээр энэ газраас явна гээд бүр мөсөн шийдчихсэн байсан юм шүү. "Жон группын өв залгамжлагч машины осолд орж тэдний цуутай хурим хойшлогдсон тухай Солонгос гэлтгүй дэлхий нийтээр шуугиж байхад тэр ганцаараа мэдээгүй үлдчихсэн нь хачирхалтай. Гэхдээ тэр багаасаа бусдад дээрэлхүүлж өссөн болохоор түүнд ямар ч сошиал хаяг байдаггүй билээ. 

Жонгүгийн хэвтэж буй эмнэлэгийн гадаа ирсэн боловч түүнд эмнэлэг рүү орж түүний царайг харах боломж олдсонгүй. Учир нь эмнэлэгийн үүдээр хэвлэлийнхэн болон жирийн хүмүүс битүү холхиж цагдаа нарын тусгай хамгаалалт гарчихсан байв. Тэр өөрийгөө түүний найз нь заавал уулзах ёстой хүн хэмээн хоолойныхоо чадлаар орилсон ч түүний үгийг хэн ч авч хэлцсэнгүй.

Гэрийнхээ үүдэнд ирэхэд Юнги түүнийг хүлээгээд зогсож байв. Жимин түүнийг харсан ч хараагүй юм шиг зөрөн гэрлүүгээ ороход Юнги түүний араас ирэн гараас нь татан зогсоолоо.

- Ахаа та бүгдийг мэдэж байсан биздээ. Тийм болоод л бидний явах хугацааг наашлуулсан. Тийм үү? Жиминийг орилоход 

- Тийм ээ. Хэрвээ чамайг түүнийг осолд орчихсонийг мэдчих юм бол надтай хамт явахгүй байх гэж бодсон юм.

- Та зөв бодсон байна. Би одоо нэгэнт мэдчихсэн болохоор хаашаа ч явахгүй гэж Жимин чангаар орилоод түүнээс гараа угзран татаж аваад гэрлүүгээ ороод хаалгаа тас хийтэл хаачихав.

 Орон дээр лагхийн унахдаа үхлийн талаар нухацтай бодож эхэллээ. Урьд нь үхчихвэл бүх зовлон дуусчихна гэж бодож байсан ч Юнгигийн хэлсэнээр ард нь үлдсэн хүмүүс түүний араас хэр их шаналах тухай бодов. Зурагтаа асаахад л түүний талаар гарч байлаа.

"Жон группын өв залгамжлагч осолд ороод долоо хонож байгаа ч одоо болтол эрчимт эмчилгээний тасагт байгаа юм байна. Эмч нар түүнийг амьдруулахын төлөө чадлаараа ажиллаж байгаа боловч түүнд таарах зүрхний донор олдохгүй байгаа бөгөөд хэрвээ энэ байдлаараа байвал түүнийг 7 хоногоос илүү тэсэхгүй хэмээн тайлбар хийлээ. Интернетэд Жоны гэр бүл амьд зүрхний донор өндөр үнээр худалдан авахаар хайж байгаа гэсэн нийтлэл гарсан ч уг нийтлэлийг Жон ерөнхийлөгч "Мөнгө хэдий хүчтэй ч ямар ч тэнэг хүн өөрийн амиараа сольж авахгүй." гэж хэлэн үгүйсгэсэн юм....." Жимин удирдлаган дээр даран зурагтаа унтрааж орхив.

Одоо түүний оюун ухаан, тархи, зүрх сэтгэл гээд бүгд хоосорч орхижээ. Харин ганцхан бодол түүний дотор эргэлдэж байсан нь удахгүй тэр үхэх юм байна. Түүнийг энэ хорвоогоос явчихсаны дараа би түүнийг мартаад юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлэн амьдарч чадах болов уу? Үхсэн хүн юу ч мэдрэхгүй нөгөө ертөнц рүүгээ явчих ч амьд үлдсэн хүмүүс түүний хойноос үлдсэн насныхаа турш харамсана. 

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now