10. Сэтгэцийн өвчтэй амьтан.

786 141 2
                                    

Би цүнхтэй хувцсаа орон дээр тавин суугаад түүнрүү хариулт нэхсэн харцаар харна.

- Тэгэхээр. Энэ бол их урт түүх. Магадгүй би одоо ч гэсэн түүнд сайн байх. Тэр намайг хангалттай зовоож сэтгэлийг минь шархлуулсан байхад би түүнийг мартаж чадахгүй байна.

Тэхёны нүднээс дахиад л нулимс мэлмэрч эхлэв. Болж буй зүйлсийг ойлгохыг оролдож байгаа ч миний ухаан хүрэхгүй юм шиг байна.

- Би дунд сургуулиа төгссөний дараа түүнтэй уулзаж байсан юм. Тэр бас яг л чамайг хамгаалсан шигээ намайг муу залуусаас хамгаалсан. Тэр үед би түүнийг баатар гэж бодсон ч тэр зүгээр л нэг сэтгэцийн өвчтэй гажиг амьтан байсан юм билээ.

Тэхён дуугүй болмогцоо дахиад л усан нүдлээд эхлэхэд би түүний орон дээр очиж суугаад гараараа  нулимсыг нь арчлаа.

- Жонгүг бүх хүнийг өөртөө дасгаж, дурлуулаад, өөрийн болгоод хаядаг. Түүний хайртай хүн нь өөр залуу дагаад түүнийг хуураад явчихсан болохоор л тэр ингэж өшөөгөө авдаг гэсэн. Бид бол зүгээр л түүний хувьд тоглоом. Чи түүнийг надтай яаж харьцахыг нь хараа биздээ. Тэр тийм л хүн. Тиймээс түүнд битгий тэгж их итгээрэй. Урьд нь чиний өмнө их нүгэл үйлдсэн болохоор энэ мэдээллийг өгч өршөөл эрж байна гэж бодоорой.

- Б...б...би яагаад чиний үгэнд итгэх ёстой юм? Жонгүг тийм хүн биш байх.

- Харж байна уу? Түүнтэй анх уулзсан хүн бүр л ингэж боддог. Надад ч түүнийг гэгээхэн хүн гэж бодож явсан үе бий. Чи заавал миний үгэнд итгэх шаардлагагүй. Угаасаа цаг хугацаа бүгдийг харуулна. Харин тэр чамайг дэвслэн хаях үед чи амаа барих хэрэггүй шүү. Би бүгдийг чамд анхааруулсан.

- Хоюулаа ийм юм ярих хэрэггүй гэж бодож байна. Цаг нь ирэхээр бүгд болох байлгүй дээ. Би явлаа.

Жимин орон дээр тавьсан цүнхээ аваад хаалга руу зүглэхэд Тэхён орон дээр байсан зүйлсээ газар луу тараан шидээд

- Түүний хохирогчдийн нэг болсонд чинь баяр хүргий гэж хэлээд тэнэг хүн шиг инээн хоцорлоо.

Би эмнэлэгээс гараад шууд л гэр лүүгээ явахын тулд такси барихаар замын хажууд ирэн гараа өргөлөө.

Үнэтэй байрын машин зогсоход би нүдээ онийлгон түүнлүү гайхан харахад машины цонх доошлон

- Жимин аа. Суугаач дээ. Би чамайг авах гэж ирлээ гэх танил хоолой сонсогдов.

Жонгүг яг юу ч болоогүй юм шиг урьдынхаараа инээмсэглэн надаар тоглоом хийх бөгөөд би Тэхёны ярьсан бүхэн худлаа гэж итгэхийг оролдсон ч түүний хэлсэн сүүлийн өгүүлбэр тархинд минь цуурайтсаар байлаа.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now