14. Зүгээр л намайг ашигла.

757 126 16
                                    

Тэр хамгийн зөв үед миний өмнө гарч ирэн надад тусалсанд би маш их баярлав. Түүний энгэрт наалдан хэсэг зогсохдоо би бага зэрэг тайвширлаа.

- Чи зүгээр л явж байсан замаараа зайлаад өгч болох уу? гэж Тэхёныг хэлэхэд би түүний энгэрээс салан эргэж харлаа.

Жонгүг нөгөө охинтойгоо хамт хорон инээмсэглэл тодруулан зогсож байх бөгөөд би түүний байгаа байдлыг  ажиглаад өөрийн эрхгүй цочиж орхилоо.

- Та 2 үерхээд байгаа юм уу? Жонгүг инээмсэглэхээ болин төв царай гарган ингэж асуухад би Тэхён луу харлаа. Тэр шүлсээ гүдхийтэл залгиад Жонгүгээс дутахааргүй хороноор инээмсэглээд

- Яасан? Асуудал байна уу? гэж хэлчихээд гарнаас минь атгав.

- Надаар амжилт хүсүүлмээр байна уу? Удахгүй та нар сургуулиас хөөгдөнө. Тэр үед хүссэнээрээ үерхээрэй.

Тэр бага багаар алхсаар бидний өмнө тулж ирээд Тэхёны нүдрүү ширтэн

- Чи орондоо сайн болсон биздээ. Эсвэл урьдынх шиг мод хэвээрээ юу гэж Жонгүгийг хэлэхэд Тэхёны цагаан царай улайн гүрээнийх нь судас товойн гарч ирлээ.

Атгалтаа гэнэт чангаруулсанаас болоод би золтой л орилчихсонгүй. Уурласнаасаа болоод Тэхёныг буруу үйлдэл хийчих вий гэж би болгоомжлон гараа зөөлөн савлахад Тэхён нүднийхээ өнцгөөр надруу хальт харчихаад буцан Жонгүгийн нүдрүү ширтээд нөгөө гараараа түүний мөрийг зөөлөн алгадаад

- Яасан? Шалгаж үзмээр байна уу? Даанч би өөр хүнтэй болчихсон л доо гээд мушийлаа.

Жонгүг нэг гараа зангидаад шууд л Тэхёныг шанаадаж орхив. Тэхёны уруул язран цус шүүрч эхэлсэн ч Жонгүг хойш ухарсангүй. Тэр дахин цохихоор гараа далайхад би урдуур нь орлоо. Жонгүгийн цохилтыг хүлээж авсаны дараа би нүүрээ дарахад

- Чи яагаад дандаа замд хөндөлсдөг юм бэ? Энэ новшдоо тийм сайн юм уу? Жонгүг ийн орилоход би үг дуугарсангүй. Угаасаа одоо түүнтэй үг дуугараад ч нэмэргүй гэдгийг би гадарлаж байлаа.

Тэхён гүйж ирэн миний эрүүнээс барин дээш татаад

- Зүгээр биздээ. Хаана чинь өвдөж байна хэмээн надад анхаарал хандууллаа.

- Би өвдөхгүй байна гэж хэлээд инээмсэглэхийг оролдсон ч нүднээс минь шингэн зүйл дуслаж эхлэв.

Тэхён ч байдлыг ойлгов бололтой намайг татан дахиад л энгэртээ тэвэрлээ.

- Та 2 гажигийг байнга хамт байхыг чинь харна даа гэж Жонгүг орилоод явав бололтой түүний орхин холдож буй хөлийн чимээ чихэнд дуулдаж байлаа.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now