8. Би бол тэдний асрагч.

791 142 2
                                    

Би Тэхёнд өгөх өвчин намдаах эмийг нунтаглахаар босоход нэг хүн надруу уруу царайлан муухай ширтэж байгааг мэдэрлээ.

- Би цангасаар л байна. Надад ундаа хэрэгтэй байна.

Жонгүг жоохон хүүхэд шиг нялхран хэлсэн боловч харамсалтай нь түүний үгийг хэн ч сонссонгүй. Жимин халбаган завсар эм нунтаглаад завгүй байлаа. Тэхён орон дээрээ дээш харан хэвтээд бага зэрэг мушийхийг Жонгүг олж харлаа.

- Жимин аа. Би ОО орох хэрэгтэй байна аа. Надад тусла л даа.

- Чи түр тэсэж бай. Би энэчээ эм нунтаглаж байгааг харахгүй байна уу?

- Тэгэхдээ би тэсэхгүй нь.

- Орондоо шээгээч дээ. Магадгүй дараа нь би орны даавууг чинь угаагаад өгч болох юм гэж Тэхёныг хэлэхэд Жонгүг духаа үрчийлгэж, нүдээ байдгаар нь бүлтийлгэн

- Хөөе. Муу новш минь өдөөд байна уу? Чи намайг өдөөгүй байсан бол би чамтай зодолдохгүй байсан гэлээ.

- Хэн нь эхэлж гар далайлаа даа. Чи гар далайгаагүй байсан бол 2улаа энд ингээд хэвтэж байхгүй байсан юм.

Тэхён ингэж хэлээд мушийхад Жонгүг дахиад гараа савлахыг оролдов.

- Хөөе. Жаалуудаа аятайхан байхгүй бол би та 2ыг асрах эрхнээсээ татгалзана шүү гэж Жимин хэлэхэд тэр 2 дуугүй болон харцаараа тулалдах үе шатанд орлоо.

- Ингэхэд та 2 юунаас болж муудалцсан юм гэж Жиминийг асуумагц тэд дуугүй болцгоочихов.

- Эрүүл болохоор чинь дахиад тодруулж асуумз. Заа. Энэ эмээ Тэхён өөрөө уучих. Би Жонгүгтэй хамт ОО руу явлаа.

Жимин Жонгүгийг эвлэгээр түшин босгоод өрөөнөөс гарахад Жонгүг Жиминд харагдуулалгүйгээр гараа нуруундаа барин Тэхён луу дунд хуруугаа гаргав.

Тэхён түүнийг хараад уурласандаа золтой л уух ёстой эмээ газар луу шидчихсэнгүй. Нүүрэндээ хорон инээмсэглэл тодруулаад "Чи тэгсэн ч гэсэн жаргалтай болж чадахгүй гэдгийг чинь би мэдэж байна." гэж амандаа шивнэлээ.

Одод түгж, сар мандахад сая нэг юм би өөрийн дураар амьсгаа авахтайгаа боллоо. Эрхийн балай өөрийн дураараа энэ 2 хүүхдийг дахиад 10 гаруй хоног яаж харах вэ? гэдгээс үнэхээр яс хавтайж байна. Өдөржингөө тэдний утгагүй хүсэлтүүдийг биелүүлсээр байгаад шургаж унах дөхөв.

Бүр унтахдаа хүртэл надаар "Тавтай нойрсоорой" гэдэг дуу дуулуулсан гээд боддоо. Тэр 2 гүн нойрондоо автахад би угаалгын өрөө орчихоод гадагшаа гарлаа.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now