4. Күүки чи яг хэн юм бэ?

919 135 8
                                    

Бид 2 гар гараасаа хөтлөлцөн явсаар тас улаан өнгийн үнэтэй загварын машины дэргэд ирлээ.

- Суучих. Өнөөдөр дахиад хэн нэгэнтэй муудалцах хүсэл алга гэж Жонгүг хэлээд жолооны ард суухад би

- Үдээс хойш хичээлтэй шдээ. Эхний өдөр таслаж болохгүй гэлээ.

- Яаа. Пак Жимин гуай. Би чамайг тэр галзуу новшоос аврах гэж маш их хичээл зүтгэл гаргаж байхад чи надад итгээд дуугүй машинд сууж болохгүй байна уу?

- Би чамаас намайг авраад өг гэж гуйгаагүй. Энэ үгс гэнэт л миний амнаас өөрийн мэдэлгүй уначихсан.

Би эмээн Жонгүг рүү харахад тэр уурлах биш инээж байв.

- Хаха. Заза. Би чамайг өөрөө гуйж аварсан юм болог. Тэгвэл сургуулийн гуанз руу л явахаас. Би уул нь тийшээ ормооргүй байсан ч яахав чамайг дагаад л явы.

Бид 2 сургуулийн гуанзанд ирэхэд оюутнууд дүүрэн байх бөгөөд би түрүүлж гүйн ирээд хүүхдүүдийн араас очерт очиж зогслоо. Эргэн тойрноо ажиглахад Ким Тэхён аль хэдийн хоолоо аван найзуудтайгаа хамт булангийн ширээнд суусан байв. Түүний надруу илгээх үхлийн харцнаас эмээн харцаа бууруулах үед Жонгүг ирэн миний гарнаас чирээд

- 2лаа очерловол хичээл ортол хоол авч идэж чадахгүй ээ. Намайг дагаад яв гэлээ.

Би түүнийг гайхан түүний араас даган явахад тэр липтэнд суугаад шууд л их сургуулийн захирлын өрөө лүү очив.

- Хөөе. Чи яах гээд байгаа юм бэ? Захирлын өрөөнд орж яах гээд байгаа юм? хэмээн намайг чихэнд нь шивнэхэд тэр

- Би өөрөө сургуулийн зарирал нь гээд инээмсэглэв.

- Битгий тоглоод байгаач. Муу тэнэг ээ.

Би түүнтэй яагаад ийм задгай яриад байгаагаа ч ойлгосонгүй. Магадгүй анх удаа хэн нэгэн надад ингэж сайхан хандсан болохоор түүнд хэтэрхий эрхлээд бхйгаа бололтой.

- Хээе. Мин ахаа. Сайн байна уу? Уулзалгүй удлаа шүү.

Жонгүг захиралын өрөө рүү ороод ингэж орилон хэлээд шууд л захирлыг тэврээд авлаа.

- Хөөх. Алдарт Жон Жонгүг манай сургуульд орсон байх нь ээ. Аавын чинь бие сайн биздээ. Тэр буйдан дээр суучих гэж захирал хэлэхэд Жонгүг буйдан дээр суугаад намайг суу гэж зангалаа.

- Ах аа. Сургуулийн гуанз дэндүү их очертой байна. Харин би өлсөж үхлээ гэж Жонгүг хошуугаа унжуулан эрхлэнгүй дуугарахад

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now