17. Худлаа хэлэх чадвар.

725 133 7
                                    

Нүдээ нээхэд аль хэдийн өдөр болсон байх бөгөөд өөрийнхөө өрөөнд яаж ирсэнээ ор тас санахгүй байлаа.

Ам цангаж, толгой минь бага зэрэг бишээ бүүр маш ихээр өвдөнө. Одоо л Жонгүгийн зовлонг ойлгох шиг болов. Уусны дараах шарталт гэдэг зүйл ийм аймаар байдаг байх нь.

Дахиад л түүний тухай бодчихлоо. Одоо бүр бүх зүйл түүнтэй холбоотой болчихлоо. Тэр хэзээ ч сэтгэлийг минь хүлээн авахгүй байхад.......

Заза. Энэ талаар бодохоо болиод өвдөлт алга болгох ямар нэг зүйл олохоор галын өрөө рүү ороод харсан зүйлдээ итгэсэнгүй. Учир нь галын өрөөн Жон Жонгүг зогсоод бантан хоол хийж байлаа.

Би түүнд ирсэнээ сануулан дуугарах гэж байгаад түүний галын өрөөнд сандран эргэлдэх төрхийг дахиад хэсэг харахаар шийдэн түр зогслоо. Галаа ихдүүлсэн учираас тогоон доторх ямар нэг зүйл түлэгдэнэ. Тэр шууд л шанаганд ус дүүргэж байгаад тогоо руу хийхэд чад пад хийх дуу гарч өрөөгөөр нэг хиншүү, хярвас боллоо.

- Хөөе. Чи манайхыг шатаахыг хүсээ юу? Би орилсоор алчуур аван гартаа жийрэглэж бариад тогоог плиткан дээрээс холдуулахад

- Б...би чамд шар тайлах хоол хийж өгөхийг хүссэн юм. Даанч яаж хийхээ мэдсэнгүй гэж хэлээд тэр  гэмшсэн царай гарган надруу харахад би яагаад ч юм инээж орхив.

- Ч...чи яаж манайд орж ирсэн юм? Би түүнрүү муухай харан зогсоход тэр бага зэрэг инээд алдан

- Намайг унтаж байхад баарнаас залгасан. Нэг хүн энд тасраад уначихсан байна. Тэгээд зөвхөн таны нэрийг дуудаад байна гээд.

- Юу???

Ингээд миний түүнээс нуухыг хүссэн зүйл түүний өмнө ил болчихож байгаа юм уу? Тэр ямар нэг зүйл гадарласан болов уу? Хэрвээ!!! Сандарсанаасаа болоод миний цус гүйхээ болчих шиг санагдана. Түүний хэлэх үг магадгүй миний хувь тавиланг шийдэх юм шиг байна.

- Аргагүй шдээ. Би чиний хамгийн сайн найз юм чинь. Мэдээж Тэхёнтой муудалцаад л уугаа байлгүй. Түүнийг ингэж хэлэхэд би бага зэрэг тайвшран уртаар амьсгаа аваад

- Би зүгээр болохоор явж үз гэж хэлээд шар тайлах ямар нэг юм хийхээр хөргөгчөө очиж ухлаа.

- Чи урд нь дандаа надад шар тайлах хоол хийж өгдөг байсан шдээ. Би ч бас чамд ямар нэг юм хийж өгмөөр санагдаад. Даанч би муу тогооч юм.

- Тийм ээ. Одоо зүгээр л яваад өг. Хэрвээ дахиад согтуу намайг ирж ав гэж хэн нэгэн утасдвал битгий очиж аваарай.

- Юу?? Урьд нь би чамд иймэрхүү утгатай үг хэлж байсан билүү. Тэгэхээр ийм үг сонсохоор яг ийм мэдрэмж төрдөг байх нь ээ.

Тэр зүрхэн дээрээ гараа байрлуулан нухацтай царай гаргасан байх бөгөөд энэ нь түүнийг хангалттай экүүл харагдуулж байв. Би түүний энэ төрхийг хараад өөрийн эрхгүй инээмсэглэж байгаагаа мэдэрлээ.

Би түүний өмнө дэндүү хүчгүй юм. Түүний ганцхан үг намайг уйлуулж, инээлгэж байна. Тэр яг л миний сэтгэл, бие, сүнсийг минь бүгдийг нь удирддаг бололтой.

- Тээр. Чи инээчихлээ гэж Жонгүг надруу хуруугаа заагаад орилох хүртэл би хөргөгчний хажууд инээмсэглэн зогссоор л байсныгаа анзаарсан юм.

- Үгүй ээ. Би инээмсэглээгүй. Би зүгээр лл. Намайг үгээ гүйцээж амжаагүй байтал тэр хажуугаар орж ирэн

- Хамт хоол хийцгээе. Би чадах ядахаараа тусалнаа гэж хэлчихээд ямар нэг юм аван очиж зогслоо.

Энэ үнэхээр шаналалтай юм. Тэр миний сэтгэлийг хүлээж авахгүй байж яагаад миний хажууд ирж горьдлого төрүүлж намайг зовоогоод байгаа юм бэ? Би ч гэсэн үүнийг нь мэдсээр байж хөөж чадахгүй байгаа өөрийгөө өрөвдөж байна. Түүний дүрлийсэн алаг нүдрүү ширтэхээр өөрийн эрхгүй хамаг зовлон минь мартагдаж, шинээр горьдлого төрчихөөд байна.

Бид 2 хоол идэн нэг нэгнийхээ урдаас харан суух бөгөөд тэр өглөөний турш миний арга эвийг олох гэж хичээлээ.

- Ингэхэд Тэхён та 2 юунаас болж муудалцсан юм. Жонгүг халбагаа тавиад надруу нухацтай царай гарган асуухад би хэлэх үгээ эргэцүүлэн хэсэг бодлоо.

Би чамаас болж ийм байдалд орчихоод байна. Нэгэнт намайг багтаах зай сэтгэл зүрхэнд чинь байхгүй бол намайг амар тайван байлгаад өг. Миний нүднээс үүрд далд ор.

- Жимин аа. Жимин аа. Намайг дуудах түүний хоолойгоор би сэхэл аван хоолойгоо засаад

- Хммм. Хосуудын дунд ийм зүйл байх шдээ. Гайхалтай би юу ч болоогүй юм шиг худлаа ярьчихлаа.

- Би түүний чамайг харж байгаа харцыг анзаарсан. Тэр үнэхээр чамд сэтгэлтэй юм шиг байналээ. Удахгүй эвлэрэх байх аа. Тэр үргэлжлүүлэн хоолоо идэж эхэллээ.

Чи өөр хүний надруу харах харцыг ингэж сайн анзаарсан мөртлөө яагаад чамруу харах миний харцыг анзаарахгүй байгаа юм бэ? Тэхёны намайг хайрлах хайраас миний чамайг хайрлах хайр дутуу юм гэж үү?

Хоолоо идэж дууссаны дараа би аягаа угаахаар босоход тэр миний дэргэд ирэн аяга таваг угаалцлаа. Би түүнийг яв гэсэн боловч тэр миний хажууд үлдмээр байна гэж гуйсан. Учир нь Тэхёнтой муудалцчихсан байгаа миний сэтгэлийг засахыг хүсэж байна гэсэн.

Үнэхээр инээдтэй юм. Би өөрөөс нь болоод нөгөө ертөнц рүү явах нь холгүй байхад тэр өөр нэгэнээс болж шаналсан миний сэтгэлийг засахыг оролдоно гэдэг. Миний эхлүүлсэн хуурамч хүүхэлдэйн байгингийн жүжиг хэзээ хүртэл амжилттай тоглогдох бол гэдгийг би өөрөө ч харахыг хүсэж байна.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now