21. Оскар авах ёстой хүн

708 125 15
                                    

2-р курс. Би буцаад шинэ хүн болчихсон. Нээрээ шүү. Энэ зун өрөөнөөсөө гараагүй, шинэ найз нөхөдтэй болоогүйг эс тооцвол бүх зүйл урьдынх руугаа буцсан. 1-р курсад өрнөсөн бүх драма амьдралаа мартсан.

Машинаа зогсоолд байрлуулаад сургуулийн үүд рүү алхахдаа 1р курсынханы дэглүүлж байгаа байдал нүдэнд өртөхөд өөрийн эрхгүй инээд хүрлээ. Анх тэр газар намайг Жонгүгтэй уулзуулж байсан. Миний амьдралд хамгийн гэгээлэг дурсамж үлдээсэн тэр газар. Би байрандаа зогсон тэднийг ажиглаж араас минь хэн нэгэн хүзүүгээр тэврэхэд арагш эргэн түүнлүү харвал Жонгүг урвайн зогсож байв.

- Сайн уу? Удаан уулзсангүй шүү. Би инээмсэглэн хэлээд түүний гарыг татан буулгахад

- Ингээд л болоо юу? Би энэ зунжингаа чамтай холбоо барих гэж ямар их хичээсэнийг мэдэж байна уу? Хэл сураггүй алга болчихдог. Ямар сонин нөхөр вэ чи. Тэр надад тунирхан хошуугаа унжуулан, нүдээ бүлтийлгэн надруу харахад би түүний мөрийг хөнгөхөн цохиод

- Яг чи намайг санах завтай байсан уу? Найз охинтойгоо нялуураад намайг мартаа байлгүй дээ гэв.

- Юу? Тэр энд 1 сар болоод л Америк руугаа буцчихсан. Би бүхэл бүтэн 2 сарын турш уйдаж үхэхээ дөхлөө. Чи намайг санаагүй юм уу? Би чамайг зөндөө санасан гээд намайг тэврэхэд миний зүрх хурдан, хурдан цохилж эхлэв.

- Санасаан. Одоо орцгооё. Биднийг хүмүүс хараад байна хэмээн хэлээд түүний тэвэрээс арай гэж салан улайсан хацраа дараад үүд рүү чиглэн алхахад тэр ямар нэгэн юм амандаа бувтнан араас минь дагалаа.

- Ингэхэд Тэхён Америк луу явчихсан юм шиг байсан. Та 2 хол хэцүү байгаа биздээ. Би хол зайн зовлонг үнэхээр сайн ойлгож байна. Тэр тэнэг хүн шиг царай гарган ийнхүү хэлэхэд би толгойгоо дохиод

- Бид 2 хэдий хол байгаа ч эндээ үргэлж хамт байдаг юм хэмээн гараа зүрхэн тушаа байрлуулахад

- Яг тийм шүү. Би ч гэсэн хайртаасаа хол байдаг ч эндээ үргэлж нэг байдаг юм хэмээн намайг дуурайв.

Би Жонгүгийг зүрхнийхээ хамгийн гүн хэсэгт хийгээд цоожилчихсон. Зүгээр л бидний ээдрээтэй харилцаа амьдралд минь тааралдах ёстой саад тотгоруудын нэг юм бол би даваад л гарна.

Магадгүй 10н жилийн дараа эргээд харахад энэ чинь зүгээр л дурсамж болон үлдэнэ шүү дээ. Маргааш ирэхэд түүний тухай дурсамж бүдгэрэн түүнийг хайрласан хайр минь сарнин алга болно. Хэзээ нэгэн цагт бид ч гэсэн бусдын адил өөр өөрсдийн замаар алхан холдон одно. Маргааш болоход л би түүнийг мартана.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now