26. Намайг ойлгохгүй тэр нэгэнд.

627 113 13
                                    

Жонгүг өөрийгөө хүчлэн байж инээмсэглэн найз охиныхоо асуусан асуулт бүрт хариулан явна. Түүний найз охины байнга шахуу ярих баячуудын зиндаархал, найз охидуудынх шинээр авсан үнэтэй зүйлсийн талаарх ярианууд түүнийг галзууруулах шахна. Дээрээс нь түүний хамгийн сайн найз нь хайртай хүнд хаягдсанаасаа болоод амиа хорлох оролдлого хүртэл хийчихсэн. Урьдын өөрийн мэддэг хөгжилтэй, гэнэн цайлган Жиминийг хэрхэн авч ирэх вэ гэдэг талаар түүний тархи зогсоо зайгүй бодно. 

- Жонгүг аа. Ингэхэд чи намайг сонсож байна уу? Хөөе Жон Жонгүг. Түүний найз охин нь чихэн дээр нь шахуу орилоход

- Тийм ээ. Тэгээд яасан гэнэ ээ хэмээн хуурамч инээмсэглэл тодруулан өөдөөс нь харахад найз охин нь уурлан сугадаж явсан гараа татаж аваад

- Чи ойрын үед яачихаад байгаа юм. Надтай явж байж өөр зүйлийн талаар бодоод хөшөө шиг зогсчихдог. Бас юм л бол Жимин, Жимин гэж үхчих шахам гэр лүү нь гүйгээд л. Ер нь тэр гомо найзаасаа хол бай. Байнга түүнлүү гүйгээд байгаа болохоор чамайг бас түүнтэй ижилхэн гомо болчихсон юм болов уу? гэж айх юм. 

- Хөөе  *л*гчин минь. Амаа тат. Чамд миний найзыг доромжлох эрх байхгүй шүү. Хэрвээ эцэг минь миний өмнө сөгдөн байж чамтай гэрлэхийг гуйгаагүй бол би хэзээ ч чам шиг завхай эмтэй буцаж нийлэхгүй байсан юм. Жонгүг удаан жүжиглэсэний эцэст түүний тэвчээр барагдан тэсэрч орхив.

- Тийм ээ. Би чиний хэлдэгээр завхай эм гэдгээ мэдэж байна. Бас эцэг эхүүд минь биднийг хүчээр хуримыг маань хийлгүүлж байгааг ч мэдэж байна. Гэхдээ би өөрчлөгдсөн. Чиний төлөө урьдынхаас өөрчлөгдсөнг харахгүй байна уу? Би сэтгэл хөөрлөөрөө чамайг хаяж нэг удаа алдаа хийсэн. Түүндээ гэмшээд дахин шинээр өөрийгөө бүтээх гэж байгаа надад ганцхан боломж олгож болохгүй гэж үү? Найз охин нь гудамжаар нэг галзуу хүн шиг уйлж орилон байж ийнхүү хэлэхэд Жонгүг сая өөрийнхөө юу гэж хэлсэнийг ухааран юу ч хэлэлгүйгээр уйлж буй найз охиноо энгэртээ тэврэн

- Ёна би ч гэсэн хичээж байна. Би ч гэсэн чиний алдааг уучлахыг хичээж байна. Гэхдээ хичээх тусам сэтгэл зүрх минь улам чамаас холдож байна. Бид анхнаасаа бие биедээ зориулагдан төрсөн гэж боддог байсан ч чамайг өөр нэгэнийг даган намайг хөсөр хаях үед бид бие биедээ зориулагдаагүй гэдгийг ойлгосон. Гэхдээ би одоо хичээж байгаагаасаа хэдэн арван мянга дахин хичээгээд 3 жилийн өмнөх үе рүү буцах болно. Ойлгосон уу? гэж хэлэх үедээ "Үнэхээр би түүнийг тавьж явуулан энэ охиныг хайрлаж чадах болов уу?" хэмээн бодож байлаа.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now