9. Миний ойлгохгүй харилцаа.

746 150 8
                                    

Жимин Жонгүг, Тэхён 2-г хараад 7 хоног өнгөрч байгаа хэдий ч байдал бүр дордсон. Тэр 2н тэнэглэл хэрээс хэтэрсэн нь Жиминийг маш ихээр бухимдуулж байлаа. Тэдний хэн хэн нь Жиминийг зовоохыг хүсэхгүй байгаа ч нэг нэгнийхээ дээр гарахыг хүссэн хүслээс нь болж асуудлууд ундарч байсан юм.

Арай гэж тэр 2г унтмагц Жимин шууд л мишокондоо орон унтахаар нүдээ аньтал түүнийг хэн нэгэн татав. Жимин гайхан хартал Жонгүг түүнийг татаж байлаа.

- Бас яав. Одоо чиний тэнэг хүслүүдийг биелүүлэх чадал надад алга хэмээн Жимин уурсан хэлэхэд

- Үгүй ээ. Чи байнга газараар унтаад тухгүй байна уу? Хүсвэл надтай хамт орон дээр унтаж болно шүү хэмээн Жонгүг хэлээд орон дээрээ цаашлан Жиминд зай гарган хэвтлээ.

Би үнэхээр эргэлзэж байна. Түүний хажууд зүгээр хэвтэж чадах болов уу? Зүрх минь хэтэрхий чанга цохилсоноосоо болоод түүнд баригдчихвал яана даа.

- Хурдал аа. Жонгүгийг яаруулахад би арга буюу орон дээр гаран түүний дэргэд хэвтлээ.

Би биеэ барин орны өнцөгт хэвтэж байхад Жонгүг цааш харан хэвтээд шууд хурхираад өгөв. Газар байснаасаа бүр илүү тухгүй байлаа. Хэдий түүний хажууд ийм ойрхон хэвтэж байгаадаа баярлаж байсан ч харахаас өөр зүйл хийж чадахгүй байгаадаа гомдох сэтгэгдэл төрөв.  

Өглөө нүдээ нээхдээ хэн нэгэнийг тэврээд унтаж байгаагаа анзаарлаа. Жонгүгийг араас нь чанга тэврээд нуруунд нь нүүрээ наачихжээ. Хэтэрхий сайхан байсан учир эндээс холдмооргүй санагдаж байсан ч түүнийг сэрэхээс өмнө холдохоор шийдэн гараа татан автал тэр сэрчихэв.

- Яаа. Жиминаа. Нуруунаас минь төөнөж байсан халуун дулаан мэдрэмж гэнэт алга болохоор би сэрэлгүй яадаг юм.

- Б...б....би босох хэрэгтэй байна. Чам шиг унтаахай биш гэж Жимин сандран хэлээд орноосоо өндийхдөө эсрэг талын орон дээр хэвтэн тэднийг ширтэх Тэхёны харцыг олж харлаа.

Дараагийн орой Жонгүг дахиад л надад санаа тавин орон дээр унтахыг санал болгов.

- Хөөе. 2 эрэгтэй хүн ингээд нэг орон дээр хамт унтах зүгээр гэж бодож байна уу? Жиминийг асуухад Жонгүг түүнлүү эргэн хараад

- Найзууд ингээд унтаж л байдаг шдээ. Би урьд нь нэг залуутай байнга ингэж унтдаг байсан юм.

- Юу?? Чи...ч...чи эрэгтэй хүн сонирхдог юм уу?

- Яагаад болохгүй гэж. Яахав чам шиг хөөрхөн эгдүүтэй залуус надад таалагддаг.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now