12. Жинхэнэ Жон Жонгүг.

787 145 5
                                    

Сургуулийн үүдээр ороход хүүхдүүд тойрон ямар нэг зүйлийг сонирхож байв. Би тэр бүхнийг сонирхолгүйгээр шууд л хаалга руу зүглэхэд

- Новш минь. Наад амаа татаж чадахгүй бол би огтлоод өгч чадна шүү гэх Жонгүгийн хоолой сонсогдов.

Би буцаж алхаад цугласан хүмүүс дундуур зүтгэсээр урд талын эгнээнд гарч ирэхэд Жонгүг Тэхёныг дэвсэлж байлаа. Би хараад шууд шоконд орчихов. Хүүхдүүд тэднийг зогсоох бус харин ч улам дэвэргэнэ.

- Жонгүг аа болиоч гэж намайг орилоход тэр Тэхёныг өшиглөхөө болиод араатныхаа харцаар надруу ширтэхэд би урагш алхан Тэхёныг босгохыг оролдов.

- Жимин аа. Энэ чамайг яаж дээрэлхэж байсаныг мартчихаа юу? Яагаад энэ новшид туслаад байгаа юм.

- Б...б..би зүгээр л тусламж хэрэгтэй байгаа хүмүүст л тусалдаг. Тэгээд ч тэр бүхэн өнгөрсөн явдал гэж би хэлээд Тэхёныг арай гэж босгон хувцсыг нь гүвэхэд Жонгүг ирээд надруу гараа далайхад би айснаасаа болоод шууд нүдээ аньлаа.

- Битгий миний нүдэнд харагдаж тээр болоод бай. Зүгээр л надаас хол бай. Гуйя. Жонгүг сүүлчийн үгийг зөвхөн Жимин болон Тэхёнд л сонсогдохоор сул хэлээд зангидсан нударгаа буулгалаа.

- Алив энд ямар ч кино зураг аваагүй байна. Бүгд зайлцгаа. Жонгүгийг орилоход хүүхдүүд тал, тал тийш тарлаа.

Дараа нь Жонгүг  Жимин болон Тэхён луу муухай харан газар луу нулимчихаад машинаа унан хаа нэг тийшээ явчихав.

- Тэхён аа. Зүгээр үү? Сургуулийн эмнэлэг явах уу? гэж асуухад тэр намайг өөрөөсөө холтгон түлхээд

- Зүгээр ээ. Би өөрөө чадна гэж хэлээд надаас холдон 3, 4 гишгээд буцаад газар дээр уначихав.

- Заза. Би чамайг зүгээр л сургуулийн эмнэлэг хүртэл хүргээд өгье. Өөр асуудалгүй.

Би Тэхёнд туслан сувилагчийн өрөө рүү оруулаад буцан хичээлийн танхим руугаа явлаа. Хамгийн хачирхалтай нь хичээлийн турш хэн ч надтай юм ярьсангүй. Урьд нь надад сайн ханддаг байсан, миний найзууд гэж боддог байсан хүмүүс надаас дөлж зугатаж байв.

Хичээл таран гэр лүүгээ явах гэж байтал сургуулийн сувилагч намайг дуудлаа.

- Надад чамаас өөр дуудах хүн байсангүй. Намайг гэр лүү хүргээд өгч болох уу? Тэхён ийн хэлээд орноосоо өндийхөд яагаад ч юм би түүнийг өрөвдлөө. Үргэлж их зантай, намайг хүн гэж хардаггүй түүнд бас надаас юм гуйх өдөр ирдэг байжээ.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now