11. Миний танихгүй хүн.

773 143 5
                                    

Би нүдээ нээгээд л нүцгэн шахуу хэн нэгэний өвөрт унтаж байгаагаа мэдлээ. Учир нь тэр намайг хэтэрхий чанга тэвэрсэний дээр түүний амьсгал чихэн дээр минь сонсогдож байсан юм.

Түүнээс холдохыг завдсан боловч түүний тэврэлт улам чангаран өөртөө наахыг оролдлоо.

- Хөөе. Жонгүг аа. Намайг явуул гэж намайг орилоход тэр нүдээ залхуутайн аргагүй нээгээд

- Яагаад. Сургуульд явахгүй юм чинь дахиад жоохон унтаж байгаад хамт  л доо гэж хэлчихээд буцаад нүдээ анин унтахыг оролдоно.

- Чи яагаад нүцгэн байгаа юм? Надад ямар нэг юм хийгээгүй биздээ.

- Би чамайг яавал гэж дээ. Тэгээд ч би нүцгэн биш. Дотуур хувцастайгаа байгаа шүү. Тэр нүдээ нээлгүйгээр хариулав.

- Тэгэхдээ л. Өчигдөр юу болсон юм? Би юу ч санахгүй байна. Бас миний толгой задрах нь.

- Би сэрэхээрээ чиний асуултанд хариулая. Тэгэх үү? Муу гахай. Би тасраад уначихсан чамайг энд авчрах гэж яаж зовсон гэж бодож байна. Одоо зүгээр л унтая.

Биед минь зовиур мэдрэгдэхгүй байхыг бодоход тэр үнэхээр намайг яагаачгүй бололтой. Би санаа амраад хөнжлөөрөө өөрийгөө хучин түүний өвөрт улам гүн шигдлээ.

Өөрийнхөө сэтгэлийг ойлгохгүй байгаа ч яг одоо ингээд түүний дулаахан нөмөрт үүрд хэвтэхийг хүсч байна. Магадгүй Тэхён зүгээр л бид 2ыг муудалцуулахын тулд  тийм балай зүйл зохиож ярьсан гэдэгт итгэе.

Цонхны цаана аадар бороо асгарна. Бид 2 арай гэж орноосоо сугаран босоод хамтдаа өглөөний цай бишээ өдрийн цай уухаар сууж буй нь энэ. Түүний арзайсан үс, нойрмог нүдийг хараад би өөрийн эрхгүй инээд алдчихав.

- Яагаад хүн шоолж инээгээд байгаа юм?

- Би чамайг шоолоогүй ээ. Зүгээр ллл.

- Зүгээр ээ. Чам шиг 2хон хундага дарсанд нам тасарчихдаг хүн байдаг юм уу?

- Би урьд нь ууж үзээгүй юм чинь тэгэлгүй яады.

- Нээрээ юу? Өдий том болчихоод. Тэр гайхсанаасаа болоод том нүд нь улам томрон бүлтрэх гэж байгаа юм шиг болоход би өөрийн эрхгүй дахиад л инээчихэв.

- Чи нээрээ ховрын бараа юм аа. Чамайг эцсээ хүртэл хамгаалах болохоор юунд ч бүү санаа зов. Жонгүг ингэж хэлээд өндийн үсийг минь илэхэд би гарыг нь цохин холтгоод

- Юунаас? Би ч бас эр хүн шүү. Би өөрийгөө хамгаалж чадна гэлээ.

- Хммм. Өөрөөсөө ч, Тэхёнаас ч, бас бусад бүх хүнээс хамгаална гэж Жонгүг хэлээд уртаар санаа алдлаа.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now