19. Тэр явна гэсэн.

672 125 8
                                    

- Тийм ээ. Бид 2 дажгүй харилцаатай байгаа. Гайхалтай дахиад л би худлаа ярьж байна.

Тэр 2г зовоохгүй байх замыг би зөв сонгосон бололтой. Жонгүг намайг Тэхёнтой үерхэж байгаа гэж бодно. Тэхён болохоор намайг Жонгүгтэй үерхэж байгаа гэж бодно. Дебак. Би багаасаа ухаантай хүүхэд гэж хүмүүст магтуулж, бахархуулдаг байсан ч тэр бахархамаар ухаанаараа хожмын цагт ийм холион бантан хутгана гэж даанч санасангүй.

- Ашгүй дээ гэж тэр хэлэхдээ дороо санаа алдахыг би мэдэрлээ.

- Намайг уучлаарай бас баярлалаа. Би уруу царайлан ингэж хэлээд явахаар алхтал

- Би удахгүй явна гэлээ.

Би түүнийг цааш нь үгээ хэлэхээс урьтаж шатаар доош буучихав.

Тийм ээ. Тэхёнаа зөв шийдвэр байна. Надад санаа зоволгүй өөрийн хүссэн зүгтээ дураараа эрх чөлөөтэй нис. Би чиний далавчийг чинь хумьж цагдах эрхгүй шүү дээ.

Шалгалтууд дуусч хичээл хаагдаж зуны амралт эхэллээ. Би Жонгүгтэй дайсан биш буцаад найзууд болсон учир бараг бүх хичээл дээрээ онц авсан. Зуны амралт эхлэхэд Жонгүгийн хайрт нь Солонгост ирнэ гэдгийг тэр хэлсэн.

Одоо л яг бүгд зөв болж байна. Тэхён ч явж, Жонгүгийн хайрт нь ирнэ. Тэгээд би ганцаараа үлдэнэ. Угаасаа анхнаасаа ийм л байсан биздээ. Анхнаасаа би ганцаараа байсан. Тийм байж буцаад бүгд хуучны хэвэндээ орж байж юунд нь гуниглахав дээ.

Өнөөдөр Жонгүг очиж хайртыгаа онгоцны буудлаас тосно гэсэн учир надтай уулзаж амжихгүй гэсэн. Мэдээж тэр найз охинтойгоо уулзсаны дараа маргааш надад танилцуулна гэсэн. Би бүх зүйлд дасан зохиц гэж сэтгэлээ ятгаж байгаа ч мэдэж миний хүслээр болохгүй.

Дараа 7 хоногоос зуны амралтаараа төрсөн гэрлүүгээ харих учир тэр хүртэл л Жонгүгтэй уулзахгүй бол бүх зүйл болчихно.

Би ядаж сүүлийн удаа ч болтугай түүнийг хармаар байна. Гэхдээ.....би түүнийг хайрттайгаа хамт байхыг харж чадахгүй байх. Б...б...би зүгээр 7 хоногийг түүнтэй уулзахгүй байж аргалах хэрэгтэй.

Өглөө сэрээд нүдээ нээж, орноосоо босох ч хүсэл байсангүй. Орноосоо босоод юу ч хийх билээ дээ. Нэгэнт надад хийх зүйл байхгүй учир өнөөдөржингөө унтахаар шийдэн буцан орондоо шургахыг оролдлоо.

Гэнэт утас дуугарахад би утас руугаа өнгийн харвал Тэхён залгаж байх бөгөөд би дуудлагыг нь тасаллаа. Гэвч дахиад л, дахиад л, дахиад л. Тэхён бараг 10аад удаа залгахад би эцэст нь дуудлагыг нь авлаа.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now