13. Төсөөлөөгүй үйлдэл.

748 137 10
                                    

    Жонгүг хаалгыг минь эвдээд ороод ирчих нь үү гэлтэй чангаар нүдэж байсан учир би арга буюу хаалгаа тайллаа. Тэр орж ирэнгүүтээ шууд л надруу дайрч намайг үнсэж эхлэхэд би байдаг хүчээрээ эсэргүүцсэн ч түүний өмнө миний хүч хүрэхгүй нь.

Эсвэл.....яг үнэндээ би үнэн голоосоо түүнийг эсэргүүцээгүй байх л даа. Түүний надад хүрч буй хүрэлт бүр нь надад гайхамшигийг мэдрүүлж байсан юм. Тэр уруулыг минь шунаглан үнсэж байснаа дараа нь хүзүү, эгэм болон доошлуулсаар цамцыг минь тайлахад л би бодит байдалд эргэж ирэн түүнийг өөрөөсөө холтгон түлхлээ.

Жонгүг газарт унасан даруйдаа л орилон, цурхиран уйлж эхлэхэд би саяын хийсэн үйлдэлдээ харамсав.

- Чи надад яагаад дургүй болчихсон юм. Би....би чамд тийм их хайртай байсан атал. Яагаад? Яагаад? Намайг хаяж байгаа юм? Яагаад?

Өрөөгөөр нэг түүнийг орилж эхлэхэд би түүнийг тайвшруулахын тулд түүнрүү дөхөж очин толгойноос нь татаад цээжиндээ тэвэрлээ.

- Одоо ч гэсэн над дээр буцаад ирж болохгүй гэж үү? Б...би чамайг л буцаад гад дээр ирэх юм бол бүхнийг уучилахад бэлэн.

Түүний нулимс нүцгэн цээжин дээгүүр минь урсаж эхлэхэд түүний хичнээн их зовж шаналж байгааг ойлгох шиг болов.

- Хэрвээ энэ үгс зөвхөн надад зориулагдсан бол хичнээн сайхан бэ? Би үнэхээр чиний хайрыг хүртэх эрхгүй нэгэн гэж үү?

Миний нулимс түүний үсийг норгоно. Тэр хэдийгээр энгэрт минь өөр хүний төлөө уйлж байгаа хэдий ч тэр миний энгэрт тэврүүлж байгаа болохоор яагаад  ч юм би жаргалтай байна.

- Бидний хамтдаа өнгөрүүлсэн 10 жил. Чи тэр дурсамжаа санахгүй байна уу? Бүгдийг нь юу ч үгүй булшилж байгаа юм уу? Миний чамайг гэх сэтгэлийг хичнээн удаа дэвсэлж байж сэтгэл чинь ханах юм?

Түүний уйлж орилох дуу суларсаар суларсаар гомдоллон сугшиж байснаа энгэрт минь шигдэн гараараа нурууг минь ороогоод тэврэн унтаж орхив. Би түүнийг аль болох сэрээхгүйг хичээн эвтэйхэн өргөөд өөрийн өрөө лүү оруулан орон дээрээ хэвтүүллээ. Одоо ч түүний нулимс хацрыг нь даган урсах бөгөөд би гараараа эвтэйхэн нулимсыг нь арчаад нүүрэнд нь гараа хүргэлээ.

Чиний энэ царайг хараад дэргэд чинь л байна гэвэл би бүхнийг хийж чадахаар байтал.....

Тэр гэнэт огцом хөдлөхөд би гараа татаж аваад түүнээс холдлоо. Хэсэг хормын дараа тэр хажуу тийш хараад унтаж эхлэв. Амандаа ямар нэг нэр бувтнах бөгөөд мэдээж хайртай хүнийхээ нэрийг л шивнэж байгаа байх.

Би түүнлүү очин гутал болон гадуур хувцсыг нь тайлаад хөнжлөөр хуччихаад буйдан луугаа явлаа. Унтахаар хэвтсэн боловч нойр хүрсэнгүй. Зүгээр л түүний саяын үнсэлт болон тэврэлтэнд догдолсоноосоо болоод хамаг сэтгэл сэргэчихлээ.

Өөр хүнд зориулагдсан гэдгийг нь мэдэж байгаа хэрнээ л би догдлохоо больж чадсангүй.

6 цаг өнгөрмөгц би босон түүнд хоол бэлдэж эхэллээ. Сүүлд түүнээс тэгж салсанаас хойш дахиад тааралдвал урьдын Жонгүгийг буцаа авахыг хүсэж байсан юм.  Хийсэн хоолоо ширээн дээр тавих үед сэгсийсэн амьтан өрөөнөөс минь гарч ирэхийг хараад яагаад ч юм би инээмсэглэчихэв.

- Би яагаад танайд байгаа юм. Тэр байдгаараа орилон хувцаснууд өмсөж эхэллээ.

Түүнийг орилж эхлэхэд би дахиад л өөрийгөө буруутгав. Хэрвээ би илүү дээр илүү аятайхан байсан бол тэр магадгүй надад дурлаж болох л байсан. Би л арчаагүй болохоор л...

- Чи...чи өчигдөр шөнө согтуу ирээд үүд нүдээд байсан болохоор......

- Намайг дахиад ирвэл хаалгаа битгий тайлж өгөөрэй. Аятайхан амьдармаар байвал надтай битгий тааралд. Надтай битгий харьц. Ойлгосон уу? гэж чангаар хэлээд  явахаар хаалга нээхэд

- Жонгүг аа. Би нөгөө хоол хийсэн. Чи идээд явах уу? гэж асуулаа.

- Наад нохойны хоолоо өөрөө л ид. 

Хаалга хаагдан ганцаараа хоцороходоо би доош суун уйлж эхэллээ. Өчигдөрийн түүний үйлдэлд хэтэрхий их догдлоод бодит байдлаас тасарчихсан бололтой. Тэр хэзээ ч минийх болохгүй. Би үүнийг өөртөө байнга давтаж хэлэх ч өөрийн өрөвдөлтэй тавилантайгаа эвлэрэхийг хүсэхгүй байна.

Нэг дэх өдрийн өглөө хичээлдээ ч хар нүдний шил зүүгээд очлоо. Учир нь хэтэрхий их уйлсанаас болоод нүд минь бүлцийгээд хавдчихсан. Машинаа зогсоолд байрлуулаад сургуулийн хаалга руу алхахдаа өөрийн харахийг хүсээгүй зүйлээ олоод харчихав.

Жонгүг нэг охинтой хөтлөлцөн урд минь алхах бөгөөд хүний урманд надруу тоож ч харсангүй. Нүд минь нулимсандаа бүрхэгдэхэд би эргэн машин луугаа алхалаа. Хөл минь гуйваж хэзээ мөдгүй унаад өгөх юм шиг санагдана. Зүгээр л энэ тэнэг орчлонгоос ангижирч хаашаа ч хамаагүй алга болохыг  хүсэж байна.

Энэ үед хэн нэгэн араас минь намайг тэврэн толгойгоо үсэнд наагаад

- Зугатах хэрэггүй. Бодит байдалтай нүүр тулж тэмц гэж хэлэхэд би түүнийг Тэхён гэдгийг таньлаа.

Гайхан хойш харах гэхэд тэр намайг хөдөлгөлгүй тэврэлтээ улам чангаруулаад

- Зүгээр ээ. Энд зөвхөн чи бид 2 байна. Зүгээр л надад итгэ.

Түүнийг ингэж хэлэхэд нүдэнд минь хуралдаад байсан нулимс шууд л асгарч орхив. Яг л жаахан хүүхэд өөрийг нь хэн нэгэн аргадахад улам гомдон уйлдаг шиг.

- Тийм ээ. Чи миний дэргэд уйлж болно. Би чиний нууцыг хэнд ч хэлэхгүй хадгалах болно.

Түүний намуухан хоолой чихэнд минь сонсогдоход би тайвширах нь бүү хэл дахин дахин нулимс асгарсаар л байлаа.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now