18. Түүнтэй үлдэх зам

733 117 9
                                    

Жонгүг өдөржингөө надтай хамт байж байгаад орой нь надаар хөөлгөж байж арай гэж манайхаас явсан. Түүнийг хэзээ ч минийх болохгүйд нь зүрх минь шаналдаг ч түүнийг миний дэргэд байхаар тэр шаналал нь бага ч атугай мартагддаг.

Тэр намайг хаягдсан хүн болгочихоод буцаагаад хайр мэдэрдэг хүн болгож өөрчлөхийг оролдож байна. Дурлал гэдэг хор өгчихөөд хайр гэдэг ерөндөгөөр эмчлэхийг хүсэж байна.

Намайг хордуулсан хор нь ч, эмчлэх ерөндөг нь ч тэр өөрөө гэдгийг мэдэж байгаа болов уу?

Тэхён надруу чиглэн алхахад би зүгээ буруулан эсрэг зүгрүү алхлаа. Зүгээр л өчигдөр Жонгүгэд бид 2 муудалцчихсан гэж хэлчихээд өнөөдөр яаж хамтдаа явах юм бэ?

Тэхён миний араас алхаагаа нэмэн "Жимин аа" гэж дуудах бөгөөд аз болж урд минь Жонгүг явж байв. Би гараа бага зэрэг өргөөд "Жонгүг аа" гэж дуудахад тэр эргэн надруу харан инээмсэглээд утсаа халаас руугаа хийхийг нь би анзаарлаа.

- Хайрттайгаа яриад. Тэр өглөө намайг заавал хичээлдээ явж буцаад сайн залуу бол гэсэн. Хэрвээ би тэгж чадахгүй бол дахиад хаягдах юм шиг байна хэмээн инээмсэглэн хэлээд надруу харахад би буцаад урдаас нь инээмсэглэв.

Жонгүгийн хажууд очиход Тэхён сая л намайг орхин холдон явлаа. Угаасаа энэ нь ч зөв. Магадгүй би түүний сэтгэлийг хүлээж авч чадахгүй байж түүнд хий дэмий найдлага төрүүлж өөр шигээ болгомооргүй байна. Энэ зовлонг би л ганцаараа үүрэхэд хангалттай.

Энэ өдрийн бараг бүх хуваарь дээр Жонгүг бид 2 хамт байж таарлаа. Тэр буцаад яг урьдын миний мэддэг шиг Жонгүг болон өөрчлөгдсөн бөгөөд түүний ийм төрхийг харах надад таатай байна.

Гэхдээ миний төлөө биш.

Хичээл тарахад тэр дахиад л миний машинд сууж орхив. Би түүнийг хуучныхаараа миний машинд суусанд нь баярласан боловч дургүй юм шиг царай гарган түүнлүү харахад

- Надруу битгий ингэж муухай хар л даа. Хэрвээ би чамайг дагавал л сайн залуу болон өөрчлөгдөж чадах юм шиг байна. Тиймээс намайг битгий өөрөөсөө түлх тэгэх үү?

Түүний гуйж буй юм шиг дүрлийсэн алаг нүдний өмнө би яаж ч чадахгүй шүү дээ. Нүднээс гоожих гээд байгаа нулимсаа хуруугаараа эвтэйхэн арчаад

- Нүдрүү юм орчихлоо хэмээн худлаа яриад суудалдаа суун машинаа асаалаа.

Бидний хамтдаа явахыг хараад Тэхён тэнд газар дэвсэн үлдэхийг би машиныхаа толинд анзаарав.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now