24. Өөрийгөө хуурах арга.

664 113 9
                                    

Хүний сэтгэлийн цөхрөлд хязгаар байдаггүй гэдгийг мэдэх үү? Тархи чинь биеэ удирдаж чадах ч зүрхээ хэзээ ч удирдаж чадахгүй. Тархи минь "Бүх зүйл бүтэхгүй гэдэг нь тодорхой. Одоо түүнийг тавьж явуулах хэрэгтэй" хэмээн өөрийгөө ятгаж амьд үлдэх арга хайх ч зүрх сэтгэл шал өөр зүйлийг хүснэ. Түүнтэй өдөр бүр, цаг минут тутамд хамт байх арга сүвэгчилнэ.

Аз болж миний арга маш амархан бүтчихсэн. Эмч намайг сэтгэлийн хямралд өртвөл дахиад амиа хорлох оролдлого хийх магадлалтай гэсэн учраас надад байнгын асран хамгаалагч хэрэгтэй. Харин тэр үүргийг Жонгүг сайн дураараа хүлээн авсан. Учир нь тэр миний яагаад амиа хорлох үйлдэл хийх болсонийг хамгаас сайн мэдэж байгаа. Түүний бодлоор бол би Тэхёнд хаягдсанаасаа болж ийм зүйл хийсэн шүү дээ. Одоо тэр цаг үргэлж миний хажууд байж намайг уйтгарлуулахгүй байлгаж Тэхёныг хурдан мартуулах аргыг хайж байгаа.

Ингэж л би дахиад түүний хажууд байх боломжтой болсон юм. Тархи, зүрх 2 өдөр бүр нэг нэгэнээ эсэргүүцэвч би өөрөөрөө тэсэн үлдэхээр шийдсэн. Найз охин нь ирээд хуримаа хийн намайг бүр мөсөн орхин одохын өмнө түүнтэй хэсэг хугацааг ч гэсэн аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүсэж байна. Удахгүй сэтгэлд минь байсан бяцхан гэрэл мөхөж түнэр харанхуй болохоос өмнө түүнтэй багахан ч гэсэн аз жаргалтай дурсамж бүтээхээр хичээж байгаа. Магадгүй би үхэх хүртлээ тэр дурсамжаараа хооллож, амьдрах итгэл найдварыг олж авах байх.

Бидний хамтдаа байх цаг хугацаа тийм ч удаан үргэлжилээгүй. Намайг эмнэлэгээс гарсанаас хагас сарын дараа түүний найз охин Солонгост ирсэнээр миний гэрэл гэгээ бүр мөсөн унтарсан. Одоо би тэдний хажууд юу ч болоогүй юм шиг инээмсэглэн жаргалтай хүний дүр эсгэдэг. Ингэж байж л түүнийг холоос ч атугай харж, хааяа хүрч чадна гэвэл ингээд ч хамаагүй үргэлжлүүлэн амьдарч чадна гэж бодож байна.

- Чи урьдынхаасаа хамаагүй дээр харагдаж байна хэмээн Жонгүг хэлээд ширээн дээрх хачирнаас савхдан миний тавган дээр тавиад намайг ид гэж зангалаа.

- Тийм гэж үү? Би ч гэсэн түүнийг бага багаар мартаж байх шиг байна. Одоо л уужуу амьсгаа авахтайгаа боллоо. Эхлээд хэцүү байсан ч цаг хугацаа ирэхэд бүх зүйл бүдгэрдэг бололтой. Маргааш ирэхэд бидний бүтээсэн дурсамж алсран одно. Дахиад нэг маргааш, өөр нэг маргааш гэсээр нэг л мэдэхэд би түүнийг бүр мөсөн мартаад өөр нэгэнийг хайрлана. Тийм үү? Би тэгж чадна биздээ. Жонгүг аа.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now