6. Өөр хүнд зориулагдсан үгс.

852 124 1
                                    

Өчигдөр гаргасан алдаагаа давтахгүйн тулд өнөөдөр эрт босон бүх зүйлээ бэлэн болгоод өглөөнийхөө цайгаа ч уулаа. Гэрээсээ гаран машин луугаа алхахад Жонгүг машины дэргэд намайг хүлээж байв.

- Чи энд юу хийж байгаа юм? Хэзээнээс энд зогсож байгаа юм?

- Сая л ирлээ. Чамайг хоцроод дахиад шийтгүүлчих юм болов уу? гэж санаа зовоод.

- Хаха. Би нэг алдаагаа 2 давтдаг хүн биш.

Би сая яг юу хэлчихэвээ. Аль хэдийн эрлэгийн элчтэйгээ 2 дахь удаагаа уулзчихаад.

- Үнэн болтугай. Нээрээ чи өчигдөрийнх шиг дахиад тэврүүлмээр байна уу? Жонгүг ингэж хэлээд гараа дэлгэн надлуу ойртоход

- Битгий солиор. Би зүгээр л өчигдөр яах аргагүй л тэгж таарсан юм. Алив одоо явахгүй бол дахиад хоцорлоо.

Гэхдээ л би түүний халуун дулаан тэр тэврэлтийг дахиад мэдэрмээр байна. Ёоо би юугаа дэмийрч бодоод байгаа юм бэ?

Бид сургууль дээрээ ирэхэд шинээр элсэгчид сургуулийн өмнөх талбай дээр цугларан эгнээ болон жагсаж байв. Шууд явсаар хамгийн ард ирэн эгнээнд жагсахад хүүхдүүд бидэн лүү инээмсэглэн харна.

- Жонгүг аа. Чи бидний босс болооч гэж үл таних банди хэлэхэд бусад нь түүнийг дэмжив.

Хүүхдүүдийн алга ташилт, инээмсэглэлд Жонгүг хөөрөн

- Тэгээд би яаж туслах юм? гэлээ.

- Хамгийн урд талын эгнээнд жагсаад сургуулийн хуучин боссыг эсэргүүцээд өгөөч.

Энэ үгийг сонсоод Жонгүг шууд л намайг чирэн урагш нь зүглэлээ.

- Яах гээд байгаа юм бэ? Дахиад Тэхёны царайг хармааргүй байна гэж хэлэх миний яриаг тэр сонссонгүй.

Удалгүй Тэхён тайзан дээр гарч ирээд хамгийн урд зогсох бид 2 луу хялалзан харчихаад лекц уншиж эхлэв.

Хичээл тарахад Жонгүг дахиад миний машинд орог суув.

- Хөөе. Жонгүг гуай. Би чиний таксины жолооч уу? Тэр миний ярихыг үл харгалзан суудлын бүсээ зүүгээд

- Алив. Хурдал. Явж хоолоо хийцгээе гэв.

Ингэж явсаар баасан гариг боллоо. Тэхён намайг 30 тойрог гүйлгэснээс хойш надтай ахиж муухай харьцаагүй. Хааяа нэг Жонгүг бид 2луу харах түүний харцыг би мэдэрдэг.

Хичээл тараад машин луугаа явахад хамгийн хачирхалтай нь Жонгүг намайг дагасангүй. Би түүнийг ирэхийг хүлээн машинаа хэсэг түшин зогсож байгаад гэр лүүгээ явлаа.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now