7. Сургууль дээрх үймээн.

789 149 9
                                    

Би Жонгүгийн өөдөөс чухал царай гарган суугаад

- Үнэнээсээ яриад байна уу? гэж асуухад түүний нүд нь сэргэн буйдангаас өндийгөөд

- Нээрээ. Муу залуу болох 2 дахь дүрэм бол: Цаг хугацааны боол биш эзэн байх гэлээ.

- Тэр нь юу гэсэн үгий?

- Хмм. Нэг ёсондоо бол муу залуус өглөө, өдөр, орой хамаагүй өөрийн хүссэн зүйлээ хийдэг гэж ойлгож болно.

- Тэгээд чи одоо гарч пиво ууя гэж хэлэх гээд байгаа юм уу?

- Тийм ээ. Жиминаа. Чи аргагүй ухаантай хүүхэд сайн ойлгож байна хэмээн Жонгүг хэлээд толгойг минь илэхэд миний зүрхний цохилт түргэсэн нүүр халуу дүүлээ.

- Чамайг хүсэж байгаа бол яахав. Би бодож үзий гээд намайг доош харахад

- Би нээрээ өчигдөр чамд ямар нэгэн юм яриагүй биз? гэлээ.

Би энэ тухай ярих нь зөв үү гэдгийг мэдэхгүй байсан ч түүнээс асуух нь зөв гэж бодон

- Нэг юм ярьсан. Гэхдээ би хэлэх эсэхдээ эргэлзэж байна гэхэд түүний бүлтгэр нүд томрон

- Айн. Би согтчихоод янз бүрийн юм яриад байдаг юм аа. Тэр үгнүүдэд нэг их ач холбогдол өгөөд хэрэггүй шүү.

- Аан би угаасаа юм бодоогүй л дээ.

- Заа тэгвэл гарах уу? гэж би хэлээд өндийхөд Жонгүг толгойгоо дараад

- Чөтгөр гэж! Би дахиад л хэн нэгэнийг өөр шигээ болгох гэж байна гэж учир битүүлэг зүйл ярьсанаа "Үгүй ээ. Гарахгүй. Өнөөдөр тэсэх хэрэгтэй" хэмээн амандаа бувтнав.

- Тэгээд яах гээд байгаа юм бэ?

- Бантан хийгээд өг. Зүгээр л гэртээ үлдэцгээе.

- Заа ядаргаатай олон ааштай амьтан минь.

Бид бантангаа идсэний дараа тэр хувцсаа өмсөөд шууд л яваад өгөв.

- Ашгүй дээ. Ядаргаатай амьтан явчихлаа гэж түүнийг явсанд нь баярлах гэсэн боловч сэтгэлд минь ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч байна.

"Энэ долоо хоног л тэсчихвэл дахиад Тэхёны царайг харах шаардлагагүй болно. 7хон хоног" гэж би амандаа бувтнаад орноосоо босон хичээлдээ явахдаа бэлдлээ.

Тэхён, Жонгүг 2ыг өнөөдөр сургууль дээр олж харсангүй. Тэд байхгүй байна гэдэг нэг талаараа сайхан ч юм шиг, харин нөгөө талаараа бага зэрэг ганцаардсан мэдрэмж төрнө.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now