2. Муу залуу болох арга.

1.2K 157 26
                                    

Би түүнээс айснаасаа болоод золтой л уйлчихсангүй. Ядаж байхад сургуулийн хүүхдүүд биднийг тойрон хүрээлнэ.

- Ч..ч..чамд....Чамд хамаагүй гэж би хэлээд газарт унасан шилээ авахыг оролдоход тэр шилэн дээр минь хөлөөрөө гишгэн дэвсээд

- Ийм хувцас өмсөөд, үсээ ингэж янзлаад, ийм машин уначихаар бидний нэг болж чадна гэж бодоо юу? Түүнийг гараа далайхад би өөрийн эрхгүй нүдээ аньлаа.

- Хөөе. Ах гуай. Арай давраад байгаа юм биш үү? Бид хэдий шинэков ч гэсэн ингэж дээрэлхэж болно гэж бодоо юу? Намайг хэн нэгэн өмөөрөн түүний далайсан гарыг нэг гараараа атгаж аваад хойш нь шидчихэв.

Би байрандаа зогсоод түүний баатарлаг үйлдлийг харж бишрэхээс өөр үйлдэл хийж чадсангүй. Тэр байдгаараа уурлан нүүр нь улайн

- Заа яахав. Тэгж байгаад уулзамз гэж надад хандан хэлээд "Харин Жон гуай. Чи том ар талтай байж болох ч ингэж сагсуурмааргүй байна. Чамайг хэр удаан ийм омголон байхыг чинь харъя л даа." гэж саяын намайг өмөөрсөн хүүд хандан хэлээд газар луу нулимчихаад яваад өгөв.

- Заа эндэхийн үзүүлэн тоглолт дууслаа. Тарж болно гэж Жоныг хэлэхэд цугларсан хүүхдүүд таран одов.

- Ба...ба...баярлалаа гэж намайг гацаж түгдрэн байж хэлэхэд тэр газарт байсан хагарсан шилийг минь аваад

- Энийг чи дахиж зүүж чадхааргүй болж дээ гээд надруу инээмсэглэн харав.

Би шилийг аваад хажуудах хогийн савруу хийгээд эргээд хартал тэр аль хэдийн явчихсан байлаа.

- Жон....Жон гэж хэн билээ хэмээн амандаа үглэсээр сургууль руугаа зүглэлээ.

"Шинээр элсэгчид сургуулийн урд талын талбайд цуглана уу?" Цагаан хоолойгоор сургууль даяар зарлаж байлаа. Намайг очиход ихэнх нэг дүгээр курсынхан иржээ. Хүүхдүүдийн надруу харах сонин харцнаас зугатан хамгийн ард очиж зогслоо. Би бага зэрэг намхан тул урд талын тайзан дээр байгаа хүмүүсийг харахын тулд өсгийгөө өргөн өндөлзөнө.

- Би чамд мөрөө зээлдүүлж болно шүү хэмээн хэн нэгэн бараг чихэн дээр минь шивнэхэд би сандран арагш эргэн харвал өдрийн надад тусласан залуу инээмсэглэн зогсож байв.

- Би удахгүй өсөөд чамаас өндөр болчихно гэхэд тэр

- Тийм өдөр ирэхийг хүлээж тэсэхгүй нь гээд намайг дооглосон янзтай инээж эхлэхэд миний түүнийг үнэлэх үнэлэмж навс уналаа.

Дахиад маргааш Ү-Гүй [Дууссан]Where stories live. Discover now