Винвин Си Чэн гэх нэрээрээ харин Жэхён Юүну гэх нэрээрээ явах болно шүү
Их Вэ гүрний хааны ордонд тусгай өдөр болж байгаа гэсэн шиг урд урьдынхаасаа хэд дахин илүү хөл хөдөлгөөнтэй байгаа харагдана. Бүх шивэгчид болон тайганууд нааш цаашаа холхилдон өнөө орой болох угсаа залгамжлах ханхүүгийн хуримын ёслолд бүх зүйлийг бэлдэж байгаа нь энэ билээ.
Харин энэ үед ханхүү өөрийн өргөөндөө маш тайван сууж байх агаад магадгүй энэ ордонд байгаа хүмүүсээс ганц тайван байгаа хүн нь өнөөдрийн гол эзэн болох Си Чэн ханхүү байх.
"Чи яаж ийм тайван сууж чадаж байна аа? Хэдхэн цагийн дараа хурим чинь боллоо ханхүү минь, та ойлгож байна уу?" Түүний хоолойны өнгө аясаас түгшсэн гэдэг нь илт сонсогдох боловч үүнийг сонссон ханхүү маш тайвнаар
"Мэдэж байна аа энэ бол миний анхны хурим гэдгийг санах хэрэгтэй" гэж зүгээр л нэг энгийн оройн зоогонд оролцох гэж байгаа аятай хариулах нь нөгөө эрийг хөмсгөө зангидахад хүргэв.
"Үнэхээр ойлгомжгүй хүн шүү! Энгийн нэг сайд түшмэлийн охинтой ураг барилдах биш бүүр харийн гүнжтэй хурим хийх гэж байгаагаа мартаагүй л байлтай?" гэж тоншуул шиг ханхүүгээ үгээрээ тоншиж байв.
"Юүну! Би мэдэж байна тийм болохоор одоо тайван бай" гэж ханхүү түүний хажууд тайван сууж чадахгүй байгаа найздаа хандан хэлэв. "Гэхдээ л... Ингэхэд чи гүнжийг харж байсан уу?" хэмээн Юүну ханхүүгээс асуулаа.
"Үгүй ээ, хаан эцэг надгүй ганцаараа Лиан Гүрэн рүү явж найрамдлын гэрээг хийсэн гэдгийг санаж байгаа биз дээ?"
"Юу? тэгэхээр чи эхнэрийнхээ царайг ёслолын дараа өргөөндөө ирээд гивлүүрийг нь авахаас нааш харахгүй гэсэн үг үү?" гээд хоёр нүдэн орой дээрээ гарах шахам асуух нь тэр. "Тийм ээ" Ханхүү товчхон хариулаад урд байгаа аягатай цайнаасаа балгаж эхэллээ.
"Эхлээд гэнэт хүсээгүй хурим дараа нь эхнэрээ ямар хүн болохыг нь гэрлэснийхээ дараа нь харна, чи чинь ямар гэгчийн хараалд өртчихсөн юм бэ?" гэж тоглосон аясаар хэлэх аж.
"Мэдэхгүй юм даа ханхүү байхын үр дүн нь энэ л байх даа? Аль эсвэл магадгүй би урд насандаа их муу хүн байсан байх" гэж гунигтай царай гарган хариулав.
Найзыгаа ийм байдалтай байгааг харсан Юүну, Си Чэний сэтгэлийг нь сэргээх гэж "за зүгээр дээ, гүнж үнэхээр үзэсгэлэнтэй байх ч юм билүү айн?" ийнхүү хэлээд тохойгоороо ханхүүг нудраад ёжтой харцаар харлаа.
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.