8. Зах

1.5K 173 14
                                    

Үүрээр гүнж хальт амтат нойрноосоо сэрээд нүдээ нээхэд ханхүүгийн царай түүнийг угтаж авахыг хараад гүнжийн нүүрэнд инээмсэглэл тодрон ханхүү рүү ойртоод түүнийг тэврээд буцаад унтаад өглөө.

Өглөөний цайны дараа ханхүү ажлаа хийхээр явж харин Руру цэвэрлэгээ хийхээр явлаа. Яг энэ тохиромжтой үеийг хүлээж байсан гүнж ордноос гарах талаар бодсоор баярлан хэрэгтэй зүйлсээ бэлдэж байлаа.

"Жинхуа хэрэгтэй гэсэн бүх юм аа авсан тийм ээ?" гэж гүнж лавлан асууна

"Тийм ээ, одоо хэн нэгэн ирэхээс өмнө гарцгаая" ийнхүү Жинхуа хэлэхэд гүнж хариу толгой дохиоп тэд ордны ажилчид орж гардаг хаалгаар гарахаар явна. Тэд их амжилттай өргөөг орхин хаалган дээр ирэх үед харуул тэднийг зогсоох нь тэр.

"Юун хүмүүс вэ ямар зорилгоор гарах гэж байгаа юм?" гэж тэр хоёроос асуулаа учир нь гүнж Жинхуа хоёр энгийнээр хувцасласан байсан юм.

"Бид Мэи Лин гүнжийн тушаалаар гарч захаас хэдэн зүйл авч ирэх үүрэгтэй явж байна" гэж гүнж худлаа хэлэхэд харуул тийм ч амар тэднийг гаргасангүй, гүнж ийм зүйл болохыг мэдэж байсан юм шиг ханцуйн доторх халааснаасаа нэгэн зүйлийг гаргаж ирлээ.

"Энэ харж байна уу? Гүнжийн тамга одоо бидэнд итгэж байна уу? Бид их яаруу явж байгаа тул хурдан гаргана уу" хэмээн гүнж түүнд хандан хэлэх бөгөөд харин Жинхуа түүний ард инээдээ арай гэж тэвчин зогсох аж. Гүнжийн тамгыг харсан харуул тэднийг гаргах зөвшөөрлийг өгөхөд ордны хаалга онгойж тэд гарлаа.

"За Жинхуа одоо намайг хэн гэж дуудах аа мэдэж байгаа биз?" Гүнж ордноос гармагцаа Жинхуа руу эргэн хараад ийнхүү асуулаа

"Мэи Мэи" гэж дуудаад инээлээ "Гэхдээ Мэи Мэи чи хаанаас ийм тамгатай болсон юм энэ лав Лиан улсын тамга биш байна" гэсээр тэрээр гүнжийн хажууд ирээд мөр зэрэгцэн алхана.

"Аан энэ тамга уу? Эртээд Ван авхай гийн явдлаас болж Си Чэн надад зориулж үүнийг хийлгэж өгсөн юм. Энэ тамгыг үзүүлбэл хүмүүс намайг гүнж гэдгийг минь танина гэсэн" гэж жуумалзав.

"Ван авхай гэснээс тэр муу авгай яагаад юу ч хийхгүй суугаад байна? Тэр явдлаас хойш нэлээн хэдэн өдөр өнгөрсөн байна шд" ийнхүү Жинхуа сэрэмжлэн дурдлаа 

"Ордонд орж ирж чадахгүй байгаа болохоор одоохондоо шууд надад хүрч чадахгүй байгаа байх"

"Мэи чи түүнийг үнэхээр чамд ямар нэгэн юм хийнэ гэж бодож байна уу?"

"Зүгээр өнгөрөхгүй нь лавтай, намайг хорловол хорлоно л биз надад Жинхуа байгаа юм чинь би зүгээр" гэж гүнж Жинхуа руу инээмсэглэхэд Жинхуа түүний духыг долоовор хуруугаараа түлхээд "Би чам шиг эзэнтэй болсондоо баярлах хэрэгтэй юу уйлах хэрэгтэй юу?" гэж тоглон асуулаа.

Mission: Princes LoveWhere stories live. Discover now