Өглөө Си Чэн ханхүү түрүүлж сэрэх бөгөөд тэрээр эхнэрээ шартаж магадгүй гэж бодон шар тайлах шөл бэлдүүлэхээр бослоо. Хэдий Си Чэнд хийх ажил байгаа ч тэрээр өнөөдөр эхнэрээ хамгийн түрүүнд тавихаар шийдсэн байлаа.
Гүнж нойрноосоо сэрээд суниан хэсэг орондоо юу болсон талаар эргэцүүлэн бодож хэвтэнэ. Мэи Лин өөрийгөө өрөөндөө ганцаараа сэрснийг бодоход Си Чэнийг түүнтэй хамт хоноогүй гэж бодон түүний сэтгэл гонсойж
"Өөдгүй амьтан ядаж өрөөндөө унтаж болно шд" гэж гүнж амандаа үглэн босох бөгөөд өглөөний ариун цэврийн үйлээ хийлээ. Өөрөө энэ бүхнийг асуудалгүй хийж чадах учир бусад шиг шивэгчин дуудаж төвөг удахыг хүссэнгүй.
"Өө сэрчихсэн юм уу?" гэсээр Си Чэн өрөөндөө орж ирээд сэрүүн гүнжийг харан дуугарахад "Сэрчихсэн болоод л явж байгаа биз дээ? Си Чэн чи заримдаа үнэхээр тэнэг юм асуух юм аа" гэж гүнж төв царай гарган хариуллаа.
Энэ үед Си Чэн өөрийгөө хэлсэн зүйлсийг эргэн бодвол тэр өөрийгөө ямар ойлгомжтой юм асууснаа ухааран гүнжид буулт хийв.
"Би шөл хийлгүүлж ирсэн халуун дээр нь уучих" гэсээр Си Чэн барьсан аягатай шөлөө ширээн дээр тавихад "Хар өглөөгүүр юун шөл вэ?" гэж гүнж гайхан асуулаа. "Би нөгөө чамайг шартаж байгаа байх гэж бодоод" ийнхүү ханхүү хариулан толгойгоо маажив.
Мэи Лин түүнийг хараад инээн "Мэи Лин би шартдаггүй юмаа гэхдээ санаа тавьсанд баярлалаа" гэж хэлээд шөлнөөс халбагадах нь тэр. Си Чэн хажууд нь суугаад нэг том амьсгаа аван гаргахад түүний сонин үйлдлийг анзаарсан гүнж түүнд анхаарлаа хандуулан "Яасан?" гэж асуулаа.
Ханхүү сандарсаар дагзаа маажин "Нөгөө намайг уучлаарай... тэр явдалд уучлалт гуйх гэсэн юм л даа. Намайг уучлаач эхнээр?" ийнхүү гүнж рүү харуусал дүүрэн харцаар харан уучлалт гуйв. Гүнж хөнгөн санаа алдаад шөлнөөсөө халбагадан ханхүүгийн аманд хийчих нь тэр харин Си Чэн эхнэрийнхээ гэнэтийн үйлдэлд гайхсандаа залгихаа мартах аж.
"Их амттай шөл байна, би ганцаараа ийм сайхан амтыг мэдмээргүй байна нөхөртэйгөө хуваалцмаар байна" гэж Мэи Лин хэлэхэд Си Чэн гүнж түүнийг уучилсан болохыг ойлгон шөлөө залгиад инээмсэглэнэ.
——————————————————
"Ийм хурдан буцах гэж байгаа юм уу? Намайг битгий ийм хурдан орхи л доо" ийнхүү Мэи Лин Сүёонд зүүгдэн гомдолж байлаа. "Уучлаарай Мэи Мэи би үнэхээр үлдмээр байгаа ч бид буцах хэрэгтэй" гэж Сүёон гунигтайгаар хариуллаа.
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.