25. Дайралт

1.3K 168 21
                                    

Аль хэдийн намар айлчилсан байх бөгөөд гүнж Их Вэид ирээд удахгүй хагас жилийн нүүрийг харах гэж байна. Юүнуг буцаж ирснээс хойш Си Чэн буцаад ажлын өрөөндөө ажлаа хийдэг болж харин гүнж ганцаараа үлддэг болов. Гүнж ганцаараа үлдэхийг далимдуулан үе үе ордноос гарч Яан Яантай уулзах байв.

"Хэд хоногийн өмнө энэ миний ажлын ширээн дээр байсан" гэж Си Чэн нэгэн боолттой цаасыг гаргаж ирэхэд "Юу юм?" гэж Юүну түүнээс асуув. 

"Газрын зураг, Чин улстай байлдахаар бол отолт хийх хамгийн тохиромжтой газруудыг зурсан байна лээ" ийнхүү Си Чэн хэлэн нөгөө газрын зургаа ширээн дээр дэлгэж харууллаа.

"Гэхдээ хэн өгснийг нь мэдэхгүй байна" гэж Си Чэн бодогшлорон өгүүлэхэд Юүну газрын зургийг хараад "За Чонло тавьчхаад л явсан юм байлгүй дээ. Энэ их хэрэгтэй зүйл байх чинь" гэж Юүну хариулан тэд хамт дайны төлөвлөлөө боловсруулан сууж байгаа нь энэ билээ.

Тэдний тайван амгалан байдлыг эвдэн гаднаас нэгэн цэрэг "ХАНХҮҮ ХАНХҮҮ" гэж түгшүүртэй орилсоор орж ирэхэд Си Чэн суудлаасаа өндийн түүн рүү гайхан хараад "Ямар нэгэн хэрэг гараа юу?" гэж асуухад нөгөө цэрэг амьсгаагаа дараад "Эзэн хааны айлчилсан хилийн заагт байдаг цамхаг Чин улсын дайралтад өртсөн байна" гэж тэр түгшүүртэй хоолойгоор зарлав.

Үүнийг сонссон Юүну Си Чэн хоёрын царай шууд барайх нь тэр. "Юу гэнэ ээ? Гялс морь бэлдээдэх" гэж Си Чэн чанга дуугаар тушаагаад шууд ажлын өрөөгөө орхин гарахад "Бас хүмүүс бэлдээрэй" гэж Юүну хэлчхээд Си Чэний араас явлаа.

 "Юу гэнэ ээ? Гялс морь бэлдээдэх" гэж Си Чэн чанга дуугаар тушаагаад шууд ажлын өрөөгөө орхин гарахад "Бас хүмүүс бэлдээрэй" гэж Юүну хэлчхээд Си Чэний араас явлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[ цамхаг нь нэг иймэрхүү гээд бодчихоорой ]

Хаанд санаа зовсон хатан ч бас тэдэнтэй хамт явахаар болов. Тэдний зорьсон хилийн заагт байх ийнхүү цамхаг нь нийслэлээс нэлээд зайтай тул тэд замдаа хоноглохоос өөр арга байсангүй. Тэд хол замыг туулсаар нэг юм цамхагт ирэхэд хаан эзэн шархадсан байхыг олж дуулав. Хатан болон Си Чэн нар сандарсаар хааны байрлах өрөөнд ороход хаан орон дээрээ хэвтэж байх бөгөөд хатан явсаар эр нөхрийнхөө хажууд очиж суув.

Mission: Princes LoveWhere stories live. Discover now