"Ямар хэрэг гараад гүнж биднийг дуудав?"
"Хотоор зугаалж явж байгаад өнчин гэргүй хүүхдүүдтэй таара-" Жинхуаг үгээ хэлж дуусаагүй байхад үл таних залуу түүний яриаг таслаад
"Ойлгомжтой! Ийм ч юм болох болов уу гэж бодож байсан юм хэрвээ миний таамаг зөв бол гүнж тэдэнд орох орон олж өгнө тэгээд бид нар тэр хүүхдүүдийг нь харах болно?"
Жинхуа түүний хэлсэн зүйлд хөнгөн инээгээд "Манай гүнж хэн билээ дээ тэгэх нь ойлгомжтой биз дээ?"
"Гүнж ордонд ороод хэрэг тарьсан уу? Яагаад ингэж удав?"
"Одоохондоо сүртэй хэрэг тариагүй ээ гэхдээ Ван сайдын охинтой тэрсэлдсэн гэж хэлж болно" гэж Жинхуа түүн рүү харан болсон явдлыг дурдав.
"Ван сайд гэнэ ээ? Нөгөө авилгал авдаг сайд уу? Ван авхай ёстой зөв хүнээрээ ч оролдож дээ" гэж хэлээд тэр инээх нь тэр.
"Юу авилгал аа?" Жинхуа гайхан асуухад
"Тийм ээ. Жинхуа чи арай намайг хотод ирээд өнгөрүүлсэн хориод хоногийг нэг муу дэн буудалд хэвтэж өнгөрүүлсэн гэж бодоогүй биз дээ?" тэр нэг хөмсгөө өргөн Жинхуа руу нухацтай харлаа
"Хөөх аргагүй л манай Яан Яан мөн шүү" гэж магтан Жинхуа Яан Яаны толгойг илэх нь тэр
"Ёоо болио! Гүнж хэн билээ дээ? Авилгал авдаг хорон муу санаатай сайд түшмэлийг үгүй хийдэг хүн гэдгийг мартаагүй биз дээ? Энд ирэх замдаа надад Их Вэи-н талаар судлаарай гэж тушаал өгсөн юм"
"Тэгэхээр гүнж аав охин хоёрыг хоёулангийн үгүй хийхээр төлөвлөж ээ?"
"Магадгүй ээ гэхдээ би гүнжийг үүнээс илүү гол зорилгодоо анхаарах байх гэж бодсон тийм байтал яагаад ганц ч тушаал өгсөнгүй вэ? Тэр ордонд юу хийгээд байгаа юм?"
Жинхуа санаа алдан "Тэр дурласан" гэж намуухан хоолойгоор хэлэхэд түүний үгийг сонссон Яан Яан шүлсэндээ хахаж нүд нь бүлтрэх шахлаа тэрээр алхаагаа огцом зогсоон Жинхуа руу хараад
"ЮУУУУУ? ХЭНД?" гэж асуухад Жинхуа түүнийг дагздан "Хэнд байх даа яадаг юм мэдээж ханхүү Си Чэнд" гэж түүнийг загнаад үргэлжлүүлэн цааш явлаа.
Яан Яан түүнийг гүйцэж ирээд "Гэхдээ би гүнжийг-" түүний яриаг Жинхуа таслан "Хэрвээ чи нэрийг нь дурсах л юм бол би чамайг яг одоо алчихна шүү!"
"За за гэхдээ гүнжийг үнэхээр ингэнэ гэж бодоогүй... Нөгөө хэнл гүнжийн сэтгэлд нь оршдог гэж боддог байсан..."
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.