"Тэгээд цааш нь юу болсон юм бэ?" жаал хүү үлгэр ярьж өгч байгаа ахмадаас ихэд сониучхан ийнхүү асуув.
"Цааш нь уу? Хааны оршуулгын үйл ажиллагааны дараа Си Чэн ханхүү ялалт байгуулан буцаж ирээд албан ёсоор хаан ширээнд суусан. Дараа нь Мэи Лин хатнаас угсаа залгамжлах хөөрхөн ханхүү төрж тэдний гэр бүл улам аз жаргалтай амьдран суусан юм даа"
"Тэр Читтапон ханхүү яасан юм бэ?" гэж жаал хүүгийн хажууд суух хүүгээс нэг юм уу хоёр насаар дүү гэмээр бяцхан охин асуув. "Читтанпон ханхүү юу? Манай Си Чэн ханхүү Чин улсын цэргийг бут цохисноор ялалт байгуулсан болохоос биш Читтапоныг хороосондоо биш. Си Чэн ханхүү маань Читтапон ханхүүг амь өршөөн явуулсан"
"Хөөх Си Чэн ханхүү ямар сайхан сэтгэлтэй юм бэ?" гэж бяцхан охин уулга алдан хэлэв.
"Си Чэн ханхүү хөөрхөн гүнжийг эхнэрээ болгож авсан шиг би ч бас том болоод хөөрхөн ухаалаг гүнжтэй гэрлэмээр байна" ийнхүү жаал инээн хэлэхэд бяцхан охин түүн рүү муухай хараад "Яагаад заавал гүнж гэж? Гүнж биш олон хөөрхөн охид байхад" гэж хэлэх нь тэр. Хүүхдүүдийн яриаг сонссон суух үл таних залуу гийн инээд хүрэн тэрээр хүүхдүүдийг өхөөрдөн инээсээр суух аж.
"Би хайр гэж юу болохыг сайн мэдэхгүй л дээ гэхдээ их гоё хайрын түүх байна" гэж жаал айлдахад залуу жаал хүүгийн үгэнд гайхан "Яагаад" гэж асууж орхив.
"Тэд бие биедээ ихэд хайртай байсан юм шиг санагдаж байна гэхдээ хэн нь ганц ч удаа хайртай гэх үгийг хэлсэнгүй шд" гэж том нүдлэн хэлэх нь тэр. Залуу бодлогошрон "Тийм юм байна, чиний хэлдэг зөв бололтой. Магадгүй хайртай гэж хэлэхгүй ч хайрыг мэдэрч болдог байх"
Тун удалгүй жаал хүүгийн асрагч эх ирээд "Шяо Жүн ханхүү минь их хатан болон хаан таныг өргөөндөө дуудуулж байна" гэхэд хүү эцэг эх нь түүнийг дуудуулсанд баярлан огцом үсэрч босоод "Дандаа гоё түүх ярьж өгдөгт баярлалаа Рэнжүн ахаа" гэж түүнд түүх ярьж өгсөн түүний авга ах болох Рэнжүн ханхүүд талархаад дараа нь асрагч эхийнхээ гараас атгаад зогсов.
"Рэнжүн ханхүү та тэдэнд хичээл заана гэчхээд дандаа үлгэр яриад суучих юм" гэж асрагч нь зэмлэнгүй хэлэхэд Рэнжүн инээсээр "Тэд эцэг эхийнхээ хайрын түүхийг мэдэхэд гэмгүй шдээ" гэж хариулах нь тэр.
Асрагч эх ч толгой дохиод бяцхан охин руу хараад "Юүнхуа авхай таныг ч бас Юүну сайд болон Жинхуа жанжин дуудуулсан, хааны гэр бүлтэй хамт зоог барина гэж байна лээ" гэж хэлэхэд охин ч баярлан босож ирээд Шяо Жүн ханхүү гийн сул гараас хөтлөв.
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.