"ЮУ??? ЭНЭ ҮНЭН ЮМ УУ?" Си Чэний нүд аяганаасаа унаад ирэх нь үү гэмээр томорч тэрээр шинэхэн мэдээг гүнжээс лавлаж асууж байгаа нь энэ билээ. "Тийм ээ" гэж Мэи Лин гэм хийсэн харцаар түүн рүү хараад толгойгоо хөнгөн дохив. Си Чэн энэ гэнэтийн бөгөөд сайхан гэмээр мэдээнд үнэхээр цочирдон яаж хүлээж авахаа мэдэхгүй алгаараа эрүү амаа илбэн хүнд хүнд амьсгалан зогссоор.
Эхнэр нөхөрт тухтай ярилцах орон зай хэрэгтэй болсныг ойлгосон Жинхуа Руруг чирсээр өрөөнөөс гарав. Тэднийг гарсны дараа ханхүү шууд гүнж рүү гүйж очоод түүнийг тэврээд авах нь тэр. "Яагаад надад энэ талаар эртхэн хэлээгүй юм бэ?" ийнхүү ханхүү инээд алдан баяртайгаар гүнжийг өргөн эргүүлэв.
Гүнж ханхүү гийн мөрийг цохисоор "Намайг буулгаач ээ" гэх нь дуулдав. Ханхүү гүнжийн хэлснээр түүнийг газар буулгаад гүнжийн хацраас барьж аваад "Баярлалаа баярлалаа" гэж хэлэхийн хажуугаар гүнжийг нүүр нүдгүй үнсэж гарав. Ханхүү гийн үйлдэл гүнжийн гижгийг хүргэсэн бололтой гүнж хөхөрсөөр, өрөөний гаднаас ч тэдний инээлдэж байгаа нь сонсогдох агаад шинэхэн гэр бүл маань ямар аз жаргалтай байгааг илтгэх аж.
————————————————
Си Чэн ханхүү хөл хүнд эхнэрээ өөрийн биеэр ордон руу хүргэж өгнө гэж зөрүүдэлсээр байгаад хүргэж өгсөн юм. Мэдээж үүнтэй хамт Юүну Жинхуа Яан Яан нар ч бас ордон руу цуг явсан.
Си эхнэрийнхээ гараас зөөлхөн атгаад эрхийн хуруугаараа түүний гарыг илбэн "За Лин Лин чи минь одоо урьдын адил хөл хөнгөн хүн байх аа больсон шүү тийм болохоор маш анхааралтай байх ёстой. Одоо намар болсон болохоор гадаа хүйтэрч байна дулаан хувцаслаж гараарай мэдэв үү? Даараад өвдчихөв бас битгий ийш тийшээ үсчиж харайгаад яваад байгаарай болгоомжтой байна шүү"
"Сахилгагүйтээд байв даа томоотой байгаарай ойлгосон уу? Хоол ундаа сайн идэж уугаарай ядарч болохгүй" хэмээн ханхүү эхнэр лүүгээ санаан зовсон харцаар харах бөгөөд хөндлөнгийн хүний нүдээр харахад ч ханхүүг эхнэртээ ямар их хайртай болох нь харагдаж байв.
Гүнж инээсхийгээд залхсан өнгөөр "Ойлголоо ойлголоо мэдэж байна" гэж хариулаад ханхүү рүү ёжтой хараад "Си Чэн гуай яасан сайн мэдлэгтэй байх юм?" гэж асуув. Си Чэн ханхүү гүнжийн гэнэтийн асуултанд жоохон ичиж харц нь гүнж дээр тогтож чадахгүй байв тэрээр хоолойгоо нэг засаад
"Тэр нөгөө бие давхар эмэгтэйчүүдийг хэрхэн асрах талаар ямар ч ном судар олдоогүй болохоор хүн амьтнаас энэ талаар лавлан асуусан юм л даа" гэж ханхүү шилэн хүзүүгээ маажин хариулах нь тэр. "Юм л болбол ном судар, арай хэрхэн тулалдах талаар бас номноос уншсан юм биш биз?" ийнхүү гүнж Си Чэнээр тохуурхан асуухад ханхүү хурдан хурдан толгой сэгсэрч хоёр гараа урдаа савчуулан "Үгүй үгүй" хэмээн хариулав.
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.