Тэрхэн агшинд Си Чэн ханхүү юу мэдрэх ёстой байснаа мэдэхгүй өөрийн бодолдоо төөрөх бөгөөд түүний нүдний өмнүүр гүнжтэй өнгөрүүлсэн бүх дурсамж өнгөрөх шиг болоод явчихлаа.
Читтапоний хэлснээр бол тэд хамтдаа үүнийг төлөвлөсөн хэрэг үү? гэж Си Чэн өөрөөсөө асуух боловч гүнжийг арай ч өөрийг нь хуурах хүн биш гэж бодно. "Лин Лин" гэж Си Чэн түүнийг дуудахад гүнж Си Чэн рүү нэг харснаа Читтапон руу нэг хараад.
"Мэи Лин миний бие сүүлийн нэг жил энэ л мөчийг өдөр шөнийг тоолон хүлээсэн атал юу гэж хоцрох билээ дээ?" гэж ёжтой инээмсэглэн чанга дуугаар хариуллаа.
"Чамайг Их Вэид очоод намайг бүр мартчихсан юм байх гэж бодож байлаа" гэж Читтапон хэлэх дээ худлаа гунигласан царай гаргав.
"Читтапон ханхүү таныг яахан мартаж чадах билээ?" гэж гүнж тайвнаар хариулах боловч түүний харц хэн нэгнийг алж чадахаар харагдах аж.
"Энд юу болоод байна?" гэж Юүну нөгөө нэг сониуч зангаараа тэдний яриаг тасалдуулан асуулаа. Харин Си Чэн ямар хариу үйлдэл үзүүлж чадахгүй морин дээрээ суусан хэвээр л хүн хэт их цочролд орохоороо ямар ч хариу үйлдэл гаргаж чадахаа байдаг шиг
Мэи ЛИн болон Читтапон нар Юүну гийн асуултыг үл тоон "Мэи чи надтай гэрлэх ёстой байсан юм" ийнхүү Читтапон хэлэхэд Си Чэний уур буцалж гарт дахь уяанаасаа улам чанга зуурч юу юугүй сэлмээ гаргаж ирээд дайрмаар санагдаж байлаа.
"Читтапон ханхүү та чинь юу ярина вэ?" гэж Си Чэн шүдээ зуусаар ихэд уцаартай асуухад Читтапон түүн рүү нэг хараад дараа нь Мэи Лин рүү харан "Мэи чи бидний талаар түүнд хэлээгүй юм гэж үү?" гэж их өдсөн өнгө аястай асуух нь гал дээр тос нэмэхтэй адил болов.
"Юу?" гэсээр Си Чэн Мэи Лин рүү асуулт эрсэн харцаар харах боловч гүнж түүн рүү нэг нүдээрээ ч харсан ч үгүй. Харин түүний хажууд байх цэрэг дуулгаа аваад "Амаа тат Читтапон! Хурдхан шиг цэргээ татсан чинь дээр шүү! Үгүй бол чи өнөөдөр миний гарт үхэх болно шүү!" гэж ууртай зарлав.
Энэ явдал нь дахин Юүну Си Чэн хоёрыг цочролд оруулах нь тэр "Аааа сайхан Жинхуа минь. Чамайг чинь дуугүй байгаад байхаар чинь ирээгүй л юм байх даа гэж бодлоо шд" гэж Читтапон хэлэхэд Юүну "Энэ муу хог Жинхуаг минь бас мэддэг байх нь ээ" гэж илт дургүйлхасан аястай үглэв.
Си Чэн байдлыг ажиглан чимээгүй суусаар л магадгүй түүнийг хулчгар тэнэг гэж бодож болох ч.... Тэр ямар нэгэн асуудлыг сүр сар хийнэ дэндүү яаруу дүгнэлт хийж болохгүйг Яан Яанаас болж гүнжтэй муудахдаа яс махандаа шингэтэл ойлгосон учраас хүлээцтэй хандаж байлаа.
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.