Гүнж ордныг сонирхохоор өргөөгөө орхин өөрийн туслах Жинхуатай ордноор тэнүүчлэн явна. "Хардаа Жинхуа энэ цэцэг үнэхээр гоё юм аа" гэж гүнж баяртай хоолойгоор хэлэхэд гүнжийн хэлсэн үгэнд Жинхуа тэсэлгүй инээж эхэллээ.
"Чи юундаа инээгээд байгаа юм? Намайг шоолоод байна уу чи?" гэж гүнж тоглоомоор зандрангуй асуухад Жинхуа арай гэж инээдээ тэвчин "Үгүй ээ гүнж минь гэхдээ манай гүнж хүний эхнэр болсон биш цэцэг навчсыг харж таашаадаг болж ээ янз нь?" ийнхүү ёжтой инээмсэглэл нүүрэндээ тодруулан хариулав.
"Юу гэх гээд байгаа юм?" гэж гүнж хөмсгөө зангадан асуух болов ч энэ үйлдэл нь Жинхуаг айлгасангүй "Би тантай хамт байсан энэ олон жилийн хугацаанд таныг хэзээ ч ийм эмэгтэйлэг үйлдэл хийнэ төсөөлж байсангүй" гэж үнэнийг өчив.
"Би зүгээр л оролдож үзсэн юм Жинхуа, магадгүй хэрвээ би илүү эмэгтэйлэг уян зөөлөн байвал ханхүү гийн сэтгэлийг татаж чадах байх?" гэж харцаа зөөлрүүлэн итгэл муутай өөрөөсөө асууж байгаа мэт дуугарав.
"Гэхдээ гүнж минь бид таныг яг байгаагаар чинь л хайрладаг шүү дээ яагаад заавал ханхүү гийн төлөө ингэж өөрийгөө өөрчлөх гээд байгаа юм? Амьдралдаа таны амнаас сонсож байсан хамгийн утгагүй зүйл бол энэ байлаа!" гэж Жинхуа гүнж дээ ширүүхэн хариулав.
Гүнж дуугүй эргэж хараад доош суун цэцэг рүү улам ойртож ажив харин Жинхуа түүний ард хоёр гараа урдаа зөрүүлэн зогсох аж, хэн хэнд нь саяны яриа таагүй сэтгэгдэл төрүүлсэн нь илт байлаа. Удалгүй нэгэн эмэгтэй хүний хоолой тэдний чимээгүй байдлыг эвдэх нь тэр.
"Хэн болчхоод хааны цэцэрлэгт дураараа холхиод байгаа юм?" гэж зандрангуй нарийхан хоолойгоор орилов. Түүний дуу чимээ гүнжийн анхаарлыг татан гүнж сууж байсан газраасаа босоод үл таних эмэгтэй рүү эргэж харлаа.
Гүнжийн өмнө, дээд зэрэглэлийн торгоор хийгдсэн ханьфу өмссөн эмэгтэй зогсож байх бөгөөд үнэтэй чамин ханьфугаас гадна зүүсэн гоёл чимэглэл үсний хатгуураас авахуулаад харах юм бол дээд зэрэглэлийн айлын авхай болох нь мэдэгдэж байв. Энэ хэн бэ? Гүнж лав биш? Их Вэи гүрэн ямар ч гүнжгүй бас хатан лав биш? Хааны бага хатан олон жилийн өмнө өөд болсон гэж сонссон юм байна.
"Чи өөрөө хэн бэ?" гэж Жинхуа ууртай зөрүүлэн асууж орхилоо учир нь Жинхуа гийн хамгийн дургүй зүйлсийн нэг бол түүний хайрт гүнжийг нь хэн нэгэн дорд үзэх явдал юм.
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.