21. Согтуу

1.2K 150 15
                                    

Си Чэн хар хурдан хурдан алхсаар очиж Мэи Линийг Яан Яанаас салгаж аваад Мэи Линийг өөрийн биедээ наан тэвэрч зогслоо. Харин гүнж өөрийг нь хэн нэгэн Яан Яанаас салгахыг мэдрээд "Хөөш чи муу намайг тавь! Миний Яан Яан намайг авч явах ёстой" гэж нүдээ хагас дутуу нээлттэй согтуу хоолойгоор үглэх нь тэр.

Си Чэн гүнжийн үйлдлийг хараад зүгээр байсангүй Яан Яан руу муухай харж байлаа "Жинхуа энэ хэн юм?" гэж тэр ширүүхэн асуух нь тэр. Жинхуаг хариулахаас өмнө Дуёон Яан Яаныг олж хараад "Өөө Яан Яан! Чамайг ордонд хараагүй болохоор Вон Линтэй хамт ирээгүй л юм байх гэж бодоод гайхаж байлаа шд" гэж тэрээр Яан Яаныг харсандаа баярлан хэллээ. 

Яан Яан хальт бөхийсөн болоод "Дуёон ханхүү минь манай гүнж надгүй явах нь юу л бол" гэж их эелдгээр хариуллаа. Дуёон Жинхуагаас Сүёонийг авахад тэрээр Дуёонийг тэврэн "Дуёонаа Мэи Лин бид хоёр их гоё байсан шүү" гэж шал согтуу хоолойгоор хөхрөн хэллээ.

Си Чэний тэвчээр алдагдаж байгааг анзаарсан Юүну "Чи хэн гээч нь вэ?" гэж асуухад Яан Яан түүнийг дээрээс нь доош гүйлгэж хараад "Өөрөө харин хэнсэн билээ?" гэж асуух нь тэр харин Юүну тайвнаар "Намайг Юүну гэдэг" гэж хариуллаа.

"Би нэр усыг чинь асуугаагүй хэргэм зэргийг чинь асуусан юм сан" гэж Яан Яан нухацтай хэлэхэд Жинхуа түүнийг хажуунаас нь нудрах нь тэр "Яая л даа, би юм асууж болдоггүй юм уу Жинхуа?" гээд Яан Яан Жинхуа руу хялам хийв. 

Юүну тэр хоёрыг ажин зогсож байгаад "Хууль зүйн яамны сайд Жон Юүну" гэж дахин өөрийгөө танилцуулахад Юүну гийн үгийг сонссон Яан Яан пис хийтэл инээгээд Жинхуа руу харан "Манай хүн гараад өгчээ" гэж хэлээд нүдээ ирмэлээ. Жинхуа өөдөөс нь шүдээ зуунгаа "Ална шүү амаа тат" гэж түүнд хэлэх нь тэр.

"За за миний хийх ажил ингээд дууссан бололтой би ингээд явъя даа. Дуёон ханхүү буцах замдаа сайн яваарай!" ийнхүү Яан Яан инээж дуусаад хэлснээ эргэж харан алхаж эхэллээ. Удалгүй тэр алхаагаа зогсоогоод тэдэн рүү эргэж хараад 

"Аан тийн гүнжийг минь сайн харж хандаарай Жинхуа гуай тэгэхгүй бол зарим нэг хүн манай гүнжийг гомдоогоод байна лээ шүү!" гэж Яан Яан Си Чэн рүү нүдний булангаараа хялам хийнгээ заналтай нь аргагүй зарлав.

 Яан Яан эргэж хараад явахад Жинхуа санаа алдан духаа үрээд "Үхэх нь л дутаж гэнэ муу золиг чинь. Гүнж намайг биш чамайг л их давраасан бололтой" гэж өөртөө аяархан өчив.

Mission: Princes LoveWhere stories live. Discover now