27. Нууц

1.2K 175 41
                                    

"Читтапон гүнжтэй гэрлэх байсан юм гэхдээ жилийн өмнө тэр өөрийн ах болох Күн ханхүүг нууцаар хороосон. Күн ах бол гүнжийн хувьд ах шиг л их ивээлтэй хүн байсан байхгүй юу. Энэ явдлыг гүнж чөтгөр царайлчхаад олоод мэдчихсэн юм тэгээд Читтапонтой гэрлэхээ бодлоо хаяад оронд нь түүнээс өшөөгөө авахаар завдсан. Гэтэл гайхамшиг тохиолдсон юм шиг Их Вэи гээс найрамдлын хуримын санал ирсэн"

"Гүнж Их Вэид бэр орвол Си Чэн ханхүүтэй хамтарч Читтапоныг дарах боломжтой. Аан бас Читтапон хаан ширээнээс болж Күнийг хороосон байхгүй юу. Ёооо шууд ингээд л хэлчих л дээ! Тэгэхгүй бол энэ хоёр юмны чинь толгойн эргээд юу юугүй дэлбэрэх аятай харагдаад байна шд" хэмээн Яан Яан дуржигнатал үглэж өглөө.

Си Чэн Юүну хоёр ч бүх зүйлийн учрыг ойлгон сэтгэл нь жоохон ч гэсэн онгойв. "Гэхдээ яагаад шууд надад хэлж болоогүй юм? Яагаад миний ардуур ийм зүйл төлөвлөсөн юм бэ?" ийнхүү Си Чэн асуухад Яан Яан нүдээ эргэлдүүлэн 

"Надтай хүртэл хардаж бариад гүнжид минь итгэхгүй байсан хүн одоо нэг ингэж гэнэ" гэж шал өөр тийшээ харан амандаа үглэх боловч энэ нь Си Чэнд сонсогдож байлаа. Ер нь бол Яан Яан албаар сонсогдохоор хангалттай чанга хэлсэн нь энэ байв.

Тийм шүү дээ үүнд Си Чэний буруу ч бас байгаа хэрвээ анхнаасаа тэр гүнжид итгээд түүнд илүү нээлттэй хандсан бол гүнж түүнээс нуухгүй байсан байх. Тэглээ ч гүнж ямар хайртай дуртай гэж гэрлээд түүнийг хуурсан биш энэ гэрлэлт бол дээрээс ирсэн тушаал байсан юм хойно гүнжийн буруу гэж юу байх уу. 

Хэдий тэд эхнэр нөхөр ч гэлээ тэдэнд өөрсдийн гэсэн орон зай хэрэгтэй болохыг Си Чэн санан гүнжийг маш сайн ойлгож байлаа үүнээс гадна хэрвээ Юүнуг хэн нэгэн хороовол ханхүү өөрөө алуурчнаас өшөөгөө авахын тулд бүхнийг хийх байсан шүү дээ хэмээн Си Чэн бодов.

"Та нарт сонин санагдахгүй байна уу? Яг цэргийн хүч муу байх үед бас яг хаан энд байх үед дайснууд дайрсан нь?" гэж гүнж ханхүү рүү яг л түүний мэдэхгүй зүйлийг мэдэж байгаа мэт харан асуулаа. Гүнжийн асуултыг сонссон Юүну эрхийн хуруу болон долоовор хуруугаараа эрүүгээ үрээд 

"Нээрээ тийм юм байна шүү сэжигтэй болоод явчих чинь"

"Лин Лин чи бидэн дунд тагнуул байгаа гэх гээд байна уу?" ийнхүү Си Чэн асуухад түүний харц ширүүсэж байлаа харин Юүну уулга алдаад "Нээрээ тийм байж болох юм байна! Гэхдээ хэн?" гэж асуухад 

Mission: Princes LoveWhere stories live. Discover now