12. Эхнэр

1.5K 168 18
                                    

"Руру хэн ордон руу хамгийн амар өөрийн хүнээ оруулах боломжтой вэ?" гэж гүнж өрөөндөө буцаж ирээд ийнхүү асууна.

"Гүнж та миний бодож байгааг бодож байна уу?" хэмээн Жинхуа хажуугаар нь асуулаа

"мммм" гэж гүнж уруулаа жимийн хариулахад Руру хэсэг бодож байгаад "Тэргүүн сайд, Мин Сайд тэгээд Ван сайд" гэж хариулаад "Гүнж та, хэн нэгэн таныг хорлохоор энэ мөчийг хүлээж байсан гэж бодож байна уу?" ийнхүү Руру лавлан асуухад

"Тийм ээ, энэ бол санаандгүй үйлдэл байх ёсгүй, санаандгүй байсан бол мэлхийн хороор хордоно гэж хэзээ ч байхгүй" гэж гүнж Руруд тайлбарлав.

"Гэхдээ гүнжээ тэргүүн сайд бол Юүну сайдын эцэг тэрээр хааны баруун гар л гэсэн үг мөн ханхүүтэй ч ойр, тийм байхад яагаад таныг хорлоно гэж? Харин Мин сайд бол хатны хүн тэгэхээр Ван сайд л үлдлээ" гэж Руру хэлэх нь тэр.

"Ойлгомжтой Ван авхай байх нь ээ? Юу ч хийхгүй суугаад байхаар нь гайхаад байсан юм, энэ мөчийг л хүлээж байж ээ" гэж гүнж ямар ч бухимдалгүй маш тайвнаар хариулахыг харсан Руру гүнжийгээ ийм эгзэгтэй үед яаж ийм тайван байж чадаж байгааг ойлгохгүй байлаа. Тэрээр дотроо гүнждээ санаа нь зовон байж сууж ядаж байх аж. 

Жинхуа  хөнгөн санаа алдаад "Гүнжээ одоо тэгээд яах уу? Хэдий таныг хийгээгүйг мэдэж байгаа ч та нэрээ цэвэрлэх хэрэгтэй" хэмээн сануулна. 

"Тийм шүү гүнж минь Жинхуа гийн хэлдэг үнэн. Гэхдээ яаж? Бид бараг хэн энэ бүхний ард байгааг мэдчихлээ шд гэхдээ ямар ч нотлох баримтгүй шууд очоод барьж болохгүй" Руру гийн царай барайн ийнхүү тэвдэнэ.

Гүнж "Тийм ээ болохгүй. Тийм болохоор надад янзын санаа байна!" гэж хэлээд Жинхуа руу ёжтой харлаа. Түүний үгийг сонссон Руру гийн царай гэрэлтэж харин Жинхуа гийнх барайж эхэлсэн юм.

"Жинхуа би хэлсэн байх аа? Өөрсдийг нь өөрийнх нь гараар үгүй хийнэ гэж? Тийм болохоор хэргийн эзнийг ил гаргахад бидэнд Юүну сайдын тусламж хэрэгтэй. Өөр хүнд итгэж болохгүй эрсдэлтэй бас Юүну тэр муу Ван авгай гийн үнэн төрхийг нь харвал энэ талаар ханхүү ч бас мэднэ гэсэн үг" гэж ёжтой инээмсэглэн хэллээ.

"Юүну сайд аа?" гэж Жинхуа нэг хөмсгөө өргөн асуухад "Хэн нэгэн намайг дуудсан уу" гэх Юүну гийн дуу хадсаар тэрээр ханхүүтэй хамт өрөөнд орж ирлээ. Руру Жинхуа тэдэнд ёслон мэндэлж харин гүнж байрандаа суусаар л.

"Ашгүй Юүну сайд тантай ярих юм байсан юм, надад чиний тусламж хэрэгтэй байна" гэж гүнж түүнд хандахад "За гүнж минь би танд яаж туслах уу?" гэж Юүну баяртайгаар хариулах аж.

Mission: Princes LoveWhere stories live. Discover now