17. Тариалан

1.3K 161 9
                                    

"Гүнжийн бие яаж байна?"

"Шарх нь бүрэн гүйцэд эдгэрсэн одоо чөлөөтэй хөдөлж болж байгаа" хэмээн Си Чэн ханхүү хариулахад

"Ашгүй дээ, эхнэр нь шархадсан биш ханхүү таны барааг харахгүй би их ганцаардлаа" Юүну сайдыг ингэж гоморхон айлдахад ханхүү хөнгөн инээнэ.

"Гэхдээ хачин юм аа тийм ээ, зүгээр явж байгаад дээрэмчинтэй таарна гэдэг" гэж Юүну сэжиглэн өгүүлэхэд ханхүү түүнтэй санал нийлэн толгой дохисон ч тэр юм хэлсэнгүй

"Энэ талаар дараа яръя одоо өлсгөлөнд автаж байгаа ард иргэдэд яаж арга хэмжээ авах талаар бодолц" гэж Си Чэн тушаав.

"Хаан маргааш хурал хийх талаар яриад байсан шд, бусад сайд түшмэлээс гарч ирэх санаа оноог нийлүүлээд нэг арга олох байлгүй дээ"

"Си Чэн чи ганцаараа бүх зүйлийг зохицуулж чадахгүй шдээ, цэргийн бэлтгэлийг хангаж байгаа нь том ажил шүү дээ тийм байхад өөртөө нэмж ажил өгөөд байх юм" ийнхүү Юүну найздаа санаа зовсоор хэллээ.

"Юүну, би ар иргэдээ өлсөж зовж байгааг зүгээр хараад сууж чадахгүй" гэж ханхүү санаа алдсаар бухимдалтай хариулах аж.

"Хаан хатан мөн эх дагиныг ч бас оролцуулан гэж байна лээ, энэ үнэхээр том гамшиг болж байх шиг байна даа" хэмээн Юүну ч бас санаа алдан дүнсгэр царайлсаар "Гэхдээ хаан Мэи Лин гүнжийг бас оролцуулах юм болов уу?" Юүнуг ийнхүү асуухад ханхүү толгойгоо дээш өндийлгөн түүн рүү харлаа

"Яагаад гүнжийг оролцуулна гэж?" хэмээн тэрээр гайхан асууна

"Хатан мөн эх дагиныг оролцуулж байхад гүнжийг оролцуулахгүй байх нь шударга бус биш гэж үү? Тэглээ ч гүнжид ямар нэгэн санаа байх ч юм билүү?"

"Юүну чи яагаад гүнжийг ингэж их онцлоод байдаг юм?"

"Би түүнийг онцгой гэдгийг чамаас түрүүлээд анзаарсан болохоор, ханхүү минь битгий хэт оройтож ухаарай даа"

"Ойлголоо би гүнжийг дагуулж явъя"

"Нээрээ Чонло ирж яваа гэсэн хэд хоногоос ордны гадна уулзахаар болсон" ийнхүү ханхүү Юүнуд хэлнэ.

——————————————————

Хурлын их танхимд хааны гэр бүл мөн бүх сайд түшмэлүүд цугласан байх агаад хурал нэн даруй эхлүүлэв. 

"Өнөөдөр бид бүгд энд Их Вэид тохиолдоод байгаа ард иргэдийн өлсгөлөн гийн асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвлөлдөх гэж цугларсан билээ" гэж их тайган зарлахад гүнж нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулах нь тэр.

Mission: Princes LoveWhere stories live. Discover now