Гүнжийн хүсэлтээр ханхүү тэр хоёр ордноос гарахаар болж Мэи Лин үүнийг эгэл жирийн болзоо шиг байлгахыг хүссэн тул тэд илүү дутуу хүмүүсгүй зөвхөн хоёулханаа явахаар шийдсэн байх аж. Үүнээс гадна тэд яг л эгэл жирийн ард иргэд шиг хувцасласан байлаа.
Цаасан дэнлүүний баярыг хүмүүс тэмдэглэхээр цуглавч хүмүүс хотын гудамжаар бужигналдаж байв. Гүнж баяртай нь аргагүй Си Чэн ханхүүг сугадан түүнийг чирсээр олон хүний хөл хөдөлгөөн дундуур алхана.
"Гүнжтээн жоохон тайван, цаасан дэнлүүний баяр эхлэх арай болоогүй байна бидэнд цаг байна" гэж Си Чэн тэвдэн сануулахад "Си Чэн! Би чамд намайг эхнээр гэж дууд гэж хэд хэлэх юм бэ?" гэж Мэи Лин бухимдангуй хариулаад Си Чэн руу хялам хийв.
Эхнэрийгээ уурлаж байгааг харсан ханхүү нэг эв хавьгүй хөнгөн инээгээд "Мартчихаад байх юм уучлаарай эхнээр" гэж шилэн хүзүүгээ маажин хариулахад гүнжийн уур нь замхран алга боллоо. "Би ч азтай юм аа ийм сайхан нөхөртэй болдог" гэсээр гүнж нүдээрээ мишээв.
"Тэгвэл би?" гэж ханхүү түүнээс асуухад гүнж жуумалзан "Ийм хөөрхөн, ухаалаг, сайхан сэтгэлтэй мөн хайр татам эхнэртэй болсон чи бүр ч илүү азтай" ийнхүү гүнж өөртөө ихэд итгэлтэйгээр хариулж орхив. Түүний хариултын сонссон ханхүү инээх бөгөөд тэрхэн мөчид өөрийгөө зөв сонголт хийж ээ гэсэн бодол түүний толгойд буух аж.
Магадгүй эхнэртэй болох нь тийм ч муу санаа биш байсан бололтой? Гүнжид үнэхээр намайг гэсэн сэтгэл байдаг юм шиг байна? Тэгэхээр би түүнд боломж өгөх нь зүйтэй гэж дотроо бодон тэрээр биеэ суллан арай чөлөөтэй байхаар зорив.
"Си Чэн тэр хараа! Хуар пуужин буудаж байна" гэж гүнж алгаа ташин тэнгэрт гялалзаж янз янзын өнгийг харан дороо дэвхцнэ. Мэи Линий нүүрэнд томоос том инээмсэглэл тодорсон байх бөгөөд нүдэнд нь аз жаргалын оч дүрэлзэж байгаа харагдана.
Мэи Линий энэ дүр зураглалыг харан зогсох Си Чэн ханхүүнд хуар пуужин гаас илүү түүний эхнэр үзэсгэлэнтэй санагдах бөгөөд түүнээс харцаар бууруулж чадахгүй байлаа. Мэи Лин тэнгэр лүү ширтэн инээмсэглэх бол Си Чэн Мэи Лин рүү ширтэн инээмсэглэж байх аж.
"Гоё юм аа би зүгээр цаасан дэнлүү хөөрүүлэх юм байх гэж бодсон болохоос биш хуар пуужин бас буудуулна гэж мэдээгүй шд" хэмээн тэрээр хэсэг хугацааны дараа айлдаад харцаа тэнгэрээс салган ханхүү рүү харлаа.
"Их Вэи цаасан дэнлүүний баяраар хуар пуужин бас буудуулдаг юм, энэхүү баяр зургаан сард мөн өвлийн арван хоёр сард гээд жилд хоёр удаа болдог юм" гэж ханхүү түүнд тайлбарлаж өгөв.
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.