10. Хатан Эмээ

1.4K 165 25
                                    

Гүнж өнөөдөр эх дагинад бараалхах төлөвлөгөөтэй байлаа "Гүнж минь та гүнж шиг хувцаслаж явсан дээр байх аа" гэж Руру гүнжид дээ хандан зөвлөв. 

Томчуудын хажууд дураараа өөрийнхөө хүссэн зүйлийг өмсөөд явж болохгүй гэдгийг гүнж сайн мэдэж байсан болохоор Руру гийн үгийг дагалаа. Гүнж өөрийн хамгийн үнэтэй гоё хувцаснаасаа өмсөн өөрийгөө гоёлоо.

"Энэ ямар байна Жинхуа" гэж гүнж дороо эргэн түүнд хувцсаа гайхуулахад "Таныг ийм хувцас өмсөж байхыг хараагүй удаж, хөөрхөн байна гүнж минь" гэж хэлэхэд гүнж хариу инээмсэглэн өргөөнөөс гарахаар явлаа харин түүний ард Жинхуа Руру хоёр түүнийг даган явах аж.

Эх дагины өргөө рүү явах замд Рэнжүн ханхүүтэй таарах нь тэр "өө Рэнжүн Ханхүү өдрийн мэнд" гэж гүнж түүнтэй мэндлэн бол түүний хоёр туслах нь ханхүүд ёслон мэндэлж байлаа.

"Танд бас өдрийн мэнд гүнж минь" гэж Рэнжүн Ханхүү хариу ёслон мэндлэхэд гүнж гараа сэгсрэн "Үгүй ээ намайг зүгээр бэр эгч гэж дуудахад болно ингэж ёсорхсоны хэрэггүй гэхдээ бид бараг чацуу байхад бэр эгч гэх нь зөв юм болов уу даа" гэсээр гүнж санаашрав

"Ахын минь эхнэр юм чинь таныг хүндэтгэж бэр эгч гэж байя" Рэнжүн инээн хариуллаа

"За тийм ч юм уу?" Мэи Лин түүнтэй санал нийлэн толгой дохин зөвшөөрлөө

"Бэр эгч та хаа хүрч яваа билээ?" гэж Рэнжүн Ханхүү түүнээс асуухад "Би эх дагинад очиж бараалхах гээд явж байлаа"

"Тийм үү? Би өнөөдөр хатан эмээтэй хамт цай уухаар тийшээ явж байлаа, хамт явах уу?"

"Цай уух аа? Ханхүү чамайг цай ууж яриа өдөж суудаг төрлийн хүн гэж бодсонгүй" гэж гүнж шулуухан хэлэхэд ханхүү түүний хэнэггүй шулуухан ярианд инээгээд "Хатан эмээ цайнд их дуртай болохоор би хааяа хань болж хамт цай уудаг юм л даа"

"Цайнд дуртай?" гэж гүнжийн нүд гэрэлтэн асуухад "Тийм ээ" гэж Рэнжүн түүнд хариулав.

"Жинхуа өргөө рүүгээ буцаж яваад Лианаас авчирсан цайнаас аваад ир!" гэж гүнж эргэж харан Жинхуад тушаалаа.

"Ойлголоо гүнжтээн" Жинхуа түүнийг үгийг сонсоод цай авчрахаар буцаад яваад өгөв.

"Лианаас авчирсан цай гэнэ ээ?" ханхүү сонирхон асууна

"Тийм ээ үнэхээр амттай шүү, эх дагинад таалагдах байх хэрвээ цайнд дуртайг нь мэдсэн бол эртхэн аваачиж өгдөг байж" гээд гүнж урам нь хугарсан царай гаргахад Рэнжүн ханхүү бэр эгчийгээ өхөөрдөнө.

Mission: Princes LoveWhere stories live. Discover now