"Вон Лин чи энд ямар санаатай ирсэн юм?" гэж Дуёон хоёулханаа үлдэх үед ийнхүү Мэи Линээс нухацтай асуулаа.
"Юу? Юу гэсэн үг юм?" гэж Мэи Лин гэмгүй царайлна. "Намайг хуурч дөнгөнө гэж санасны ч хэрэггүй шүү Мэи! Би чамайг сайн мэднэ, чи хааны тушаалаар хүсээгүй зүйлээ хийх хүн биш, тэгэхээр ямар санаатай Си Чэнтэй гэрлэхийг зөвшөөрсөн юм? Битгий өөдөөс хоёр улсын харилцааны төлөө гэсэн худлаа шалтаг хэлээрэй дээ" гэж Дуёон нэг хөмсгөө өргөн лавлахад
"Хэрвээ чи надад санаа зовж байгаа бол санаа зовох хэрэггүй! Би юу хийж байгаагаа маш сайн мэдэж байна" гэж Мэи Лин түүнд хүйтэн өнгөөр хариулаад эргэж хараад явж эхлэхэд "Чи түүнээс болж энд ирсэн тийм биз дээ?" гэх Дуёоны үгс гүнжийг алхаагаа огцом зогсооход хүргэх бөгөөд тэрээр ууртай эргэж хараад "Хэн? Хэнээс болж би энд ирсэн гэж?" гэсээр Мэи Лин бухимдан орилов.
"Алив л дээ чамайг бага байхаас л авахуулаад түүнтэй хуримлуулна гэж ярьдаг байсан, та хоёр ч их дотно байсан. Би чамайг бараг энд ирсэн эхний шөнөдөө эндээс зугтаад явчихсан гэж бодсон гэтэл яагаад одоо болтол энд байгаа чинь их сонин байна"
"Чамайг яг одоо юу сэдээд байгааг мэдэхгүй ч Си Чэнийг гэмтээх зүйл хийгээд хэрэггүй шүү! Чи миний үеэл байж болох ч Си Чэнд ямар нэгэн юм хийсэн байвал би зүгээр өнгөрөөхгүй шүү Вон Мэи Лин"
Хэмээн Дуёон хөмсгөө зангидан зарлахад Мэи Лин өөдөөс нэг муухай харчхаад яваад өглөө. Гүнж замдаа санаа алдаад "Энэ талаар бодохыг хүсээгүй юм сан" гэж өөртөө аяархан сануулахад түүний ууртай байсан царай гунигаар солигдов.
Орой болоход Си Чэн ба Дуёон Ханхүү нар Юүну сайдын хамтаар хуучнаа эргэн дурсах санаатай уулзахаар болж харин энэ үед гүнж нууцаар ордноос гарч байлаа.
"Чи үнэхээр ордноос аль хэдийн нууцаар гарах аргаа олчихжээ" гэж Сүёон инээн Мэи Линд хэлэхэд "Мэдээж шд би хэн билээ дээ" гэж Мэи Лин бахдалтай царай гарган хариуллаа.
Тэд явсаар нэгэн дээд зэрэглэлийн дэн буудалд ирээд өөрсдөдөө аль болох тухтай өрөөг захиалж аваад оройн зоог болон хэдэн шил сархад захиалаад өрөөндөө орлоо.
"За та хоёр эндээ томоотой юмаа уугаад хүлээж байгаарай би Яан Яаныг аваад ирье юмыг яаж мэдэх вэ! Би хоёрын хоёр гүнжийн өрөнд ормооргүй байна шүү" гэж Жинхуа нүдээ эргэлдүүлэн хэлээд тэднийг өрөөнд нь орхиод гарлаа.
Жинхуаг явсны дараа "Мэи Лин чи хэрэг тарьсаар байгаад хөөрхийг бүр хашраачихсан байна шдээ" гэж Сүёон түүнд хэлэхэд Мэи Лин шууд сархдаас өөртөө хийгээд нэг амьсгаагаар уучихлаа.
YOU ARE READING
Mission: Princes Love
Narrativa Storica[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.