Си Чэн Мэи Лин хоёрын харилцаа өмнөхөөсөө илүү дотноссон байлаа. Өнөөдөр ханхүү ордноос гарч амжуулах ажилтай байсан тул үүнийгээ гүйцэтгээд оройхон буцаж ирэх агаад ханхүү өргөөндөө ирээд явсаар шууд өрөөндөө орж иртэл гүнж байсангүй.
"Бас хаашаа алга болоод хэрэг тарих гээд явчхав аа?" хэмээн ханхүү бухимдан давхар санаа зовнин үглэх аж. Ханхүү өрөөнөөсөө гараад ажлын өрөө рүүгээ явж үзэхээр шийдлээ учир нь гүнж өөрийг нь хайгаад тэнд очсон байж юуны магад гэсэн бодолтой байв.
Ажлын өрөөндөө иртэл гүнжийн бараа байтугай сүүдэр нь ч байсангүй "Энэ эмэгтэй хаашаа алга болоо вэ? Өнөөдөр ийш тийшээ явна гэж хэлээгүй дээ, уг нь өдийд хоолтой хүлээж сууж байдаг хүн юм даа" ханхүү нэг санаа алдаад эргэн өрөө рүүгээ явж тэндээ гүнжийг хүлээхээр боллоо.
Тэрээр өрөөндөө ирээд Руруд оройн хоол бэлд гэсэн тушаал өгөөд өөрөө ширээнд суугаад "Тэгэхээр өнөөдөр хоолтой хүлээж суух нь би болж дээ?" гэж хэлэн ханхүү хүлээж суухдаа болсон явдлыг эргэн дурсана.
Гүнж ханхүү хоёр цаасан дэнлүүн баярын дараа ордонд буцаж ирээд өрөөндөө орж ирэхэд тэднийг Жинхуа Юүну хоёр хүлээж байгааг олж харах тэднийг харсан Юүну түрүүлж ам нээлээ.
"Сайхан зугаалж байгаад ирэв үү эрхэм дээдсүүд минь?"
"Сайхан зугаалж байгаад ирлээ харин та даалгавартаа сайхан гүйцэтгэж байгаад ирэв үү?" гэж гүнж Юүну сайдаас зөрүүлэн асуух нь тэр.
Юүну гүнжийн хариултад ярвайн "Энэ талаар ярих гэж та хоёрыг хүлээж байлаа. Бид олж мэдсэн.. хэн энэ бүхний ард байсныг" гэж хэлэхэд ханхүү Юүну руу нухацтай харлаа.
"Тэр шивэгчин ордноос гараад Ван Авхайтай уулзсан, Ван Авхай түүнд ажлын хөлсийг нь өгч байсныг би хоёр нүдээрээ харж хоёр чихээрээ сонссон" гэж Юүну сүр дуулиантай нүд чих рүүгээ заан дүрслэн ярьж өглөө.
Энэхүү мэдээг сонссон Ханхүү гийн нүд нь томорч удалгүй царайд нь уурлаж байгаа дүр төрх илэрч байгаа харагдана. Харин Мэи Лин гүнж бүхнийг мэдэж байсан тул түүний царай огтхон ч өөрчлөгдсөнгүй.
"Арай ч Ван авхайг ийм зүйл хийнэ гэж бодоогүй юм сан" гэж ханхүү гийн урам хугаран өгүүлэхэд Юүну түүнтэй санаа нийлэн "Харин тийм ээ би ч бас гайхсан"
"Одоо тэгээд яах бодолтой байна?" гэж Жинхуа тэднээс нухацтай асуухад "Яах ч үгүй" гэсэн гүнжийн амнаас гарсан хариулт тэднийг гайхшруулж орхилоо.
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.