Ханхүү өргөөндөө орж ирэв үү үгүй юу шууд гадаа ажиллаж байсан шивэгчинд "Алив яваад хүйтэн ус алчууртай аваад ир" гэж тушаагаад гүнжийг үүрсээр өрөөндөө орлоо.
Өрөөндөө орж ирээд ханхүү эвтэйхэн гүнжийг орон дээрээ буулган өөрөө хажууд нь суугаад гүнжийн шаахайг мөн оймстойн хамт тайлав. Тэдний араас Жинхуа болон Юүну сайд орж ирэх бөгөөд Руру болон бусад шивэгчин нар зоогын ширээ засаж байх аж.
Удалгүй ханхүү гийн захисан хүйтэн ус алчуурыг нэг шивэгчин барьсаар ханхүү дээр ирээд "Таны захисан зүйл ханхүү минь" гэхэд Си Чэн түүнээс алчуурыг аван хүйтэн усанд норгож базаад гүнжийн хөлийг хүйтэн алчуураараа ороож тавилаа.
"Хүйтэн жин тавивал хавдар нь хурдан бууна, хоолоо идчихээд эм түрхүүлээрэй" гэж хэлээд харцаа хөлөөс нь салгаад гүнжийн нүд рүү харлаа. Ханхүү гийн үйлдэл бүрийг нэг бүрчлэн харж байсан гүнж хариу толгой дохино.
"За одоо явж хоолоо идье" гэж хэлэхэд Мэи Лин Си Чэн рүү гараа дэлгэв харин түүнийг юу гэх гээд байгааг ойлгохгүй ханхүү гүнж рүү хариулт эрсэн харцаар харахад "Намайг тэврээд яв" гэж гүнж түүнд эрхлэн хэлэх нь тэр.
Ханхүүгийн нүд томрон дороо нэг санаа алдчихаад босож зогсоод гүнжийн нуруу мөн өвдгөн доогуур гараа явуулан түүнийг өргөлөө. Харин гүнж түүний хүзүүгээр тэврэхэд ханхүү гүнжийг тэврээд зоогын ширээ рүү явлаа. Ханхүү гүнжийг буулган сандал дээр нь суухад туслаад дараа нь өөрөө өөрийнхөө сандал дээр суулаа.
Юүну ч аль хэдийн байраа эзэлчихсэн сууж байх ба түүний хажууд Жинхуа суухад Юүну гайхсаар "Чи энд юу хийж байгаа юм?"
"Юу гэсэн үг юм? Би сайд тантай хамт ирээ биз дээ?" хэмээн Жинхуа зөрүүлэн асуулаа
"Биш ээ ширээнд, шивэгчид хааны удам байтугай ноёнд түшмэлүүдтэй ч хамт нэг ширээнд хооллодоггүй юм сан"
Жинхуа ам нээхээс өмнө гүнж түүнээс өрсөн "Юүну сайдаа Жинхуа бидэнтэй хамт хооллох болно"
"За за" гэсээр хошуу амаа мушигсаар Юүну хоолоо идэж эхлэв харин ханхүү зүгээр гүнжийн үйлдлийг ажин сууна, ханхүүд ч бас гүнжийн шивэгчин тэдэнтэй хамт хооллох нь их хачирхалтай санагдаж байсан юм.
Руру гаднаас хаштай хуурсан үхрийн мах барьсаар орж ирээд ширээн дээр тавилаа "Гүнж минь үүнээс ид энэ их амттай" хэмээгээд цэвэр савх аван гүнжийн аягтай будаан дээр тавьж өглөө. Гүнж зүгээр л аягтай хоол руугаа сонин царайлан ширтэн суусаар "баярлалаа" гэж маш аяархан хэлэх нь тэр. Гүнжийг ийм хариу үйлдэл үзүүлсэнд Жинхуагаас бусад нь гайхах аж.
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.