Винвин Линлин нарын хайрандаа умбасан өдрүүд ар араасаа үргэлжилсээр.
"Юу болсон болоод байн байн санаа алдаад байна чи?" ийнхүү Мэи Лин санаа алдан алсыг ширтэн суугаа Жинхуагаас асуухад Жинхуа дахин нэг удаа санаа алдаад "Мэдэхгүй ээ үнэндээ мэдэхгүй байна зүгээр л цаанаасаа ийм мэдрэмж төрөөд байна" гэж хамаг сүр сүлд нь байхгүй болсон аятай дүнсийсэн амьтан хариуллаа.
Мэи Лин түүнд юу тохиолдоод байгааг ойлгон түүнийг шоолон инээгээд "Тэр удахгүй хүрээд ирнэ дээ аль хэдийн гурван долоо хоног өнгөрчихсөн байна шүү дээ" гэж хэлэхэд Жинхуа түүн рүү огцом эргэж хараад "Юу? Хэн Юүну сайдыг хүлээсэн юм?" гэж хэлэх нь тэр.
Мэи Лин улам чанга инээсээр "Би ямар ч Юүну сайд яриагүй байхад, өөрийгөө хараад байгаарай түүнийг хүлээж байгаа чинь нүүрэн дээр чинь бичээстэй байна хонгор минь" гэж шоглоход Жинхуа дахин санаа алдаад "Мэи Мэи би ямар нэгэн өвчин тусчихсан бололтой? Бусдаар бол зүв зүгээр байж байгаад ийм сонин болохгүй шдээ" гэж Жинхуа хариулахад гүнж гаслан толгой сэгсрээд
"Наад үл таних өвчнийг чинь дурлал гэдэг юм" гэж зарлахад Жинхуа ярвайн "За боль доо! Би хүн амьтанд дурлах хүн биш шүү дээ чи мэднэ шдээ" ийнхүү гунигтай царай гарган өгүүлэв.
"Жинхуа минь дээ чи минь ч гэсэн зүрх сэтгэлтэй хүн шүү дээ, хэдий чи үнэхээр их хатуужилтай өссөн ч чамд бас хүнд дурлах цаг ирнэ. Аа биш ирчихсэн юм байна чи чинь Юүну сайдад дурлачихсан байна шүү дээ" гэсээр гүнж инээх нь тэр.
Жинхуа гүнжийн гарыг цохиод "Дуугүй бай битгий балай утгагүй юм яриад бай! Өөрөө ханхүүд дурласан биш одоо бүр хадуурч өгч байх шив" ийнхүү Жинхуа өөрийнхөө сэтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гүрийсээр.
"Си Чэнтэй та хоёрыг хуримлуулах талаар ярилцах болно оо санаа битгий зов" гэж Мэи Лин нухацтай царай гарган хэлэхэд Жинхуа "Мэи Мэи!" гэж орилох бөгөөд энэ нь гүнжид үнэхээр хөгжилтэй санагдаж байлаа. Тэрээр найзыгаа анх удаа ийм байдалд орж байхыг нь харж байгаа нь энэ шүү дээ.
"Ингэхэд Мэи Мэи цаг улам ойртсоор байна чи юу гэж бодож байна? Одоо ч бодлоо өөрчлөхгүй гэж үү?" гэж Жинхуа нухацтай асуухад түүний нүдэнд гуниг харагдаж байв. Үүнийг сонссон гүнжийн нүд ч бас гунигтай болох аж.
Гүнж санаа алдаад "Үгүй ээ би буцахгүй заавал өшөөгөө авах болно. Их бодсоны эцэст бүхнийг зөвхөн Күн ахын төлөө биш би өөрийнхөө төлөө бас хийх хэрэгтэй" гэж шийдэмгий хариуллаа.
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.