Гүнж өргөөндөө буцаж ирэхэд Си Чэн ч бас түүнийг дагж ирсэн байлаа "Чи энд юу хийж байгаа юм?" гэж гүнж асуухад ханхүү түүн рүү гайхаж хараад "Юу? Одоо би байтлаа өрийн өргөөндөө байж болохгүй болчихсон юм уу? Бид эвлэрсэн гэж бодсон юм сан" гэсээр бүлтгэнэн асуух нь тэр.
"Биш ээ чи ажлын өрөө рүүгээ явахгүй юм уу?" хэмээн гүнж асуухад ханхүү түүнийг өөр утгаар хэлсэн болохыг ойлгон "Юүнуг иртэл чамд хань болоод өрөөндөө ажлаа хийдэг юм билүү гэж бодсон юм. Гэхдээ эхнэр та дургүй байгаа бол би ажлын өрөө рүүгээ явлаа" гэж хэлээд эргэж хараад явах гэж байтал гүнж орилсоор түүнийг гараас татан ханхүүг зогсоолоо.
Ханхүү эргэж харахад гүнж толгой сэгсэрч хүсэхгүй байгаагаа илэрхийлэхэд Си Чэн хөнгөн инээн гүнжийн дух нь дээр үнсээд ажлын ширээ рүүгээ явлаа. Тэрээр ширээндээ суугаад ширээн дээр овоорсон дэвтэр цааснаас нэгийг нь аваад уншиж эхлэв. Ханхүү Юүнуг явахыг эртнээс мэдэж байсан тул түүнийг явсны дараа гүнжид хань болж өрөөндөө ажлаа хийхэд хэрэгтэй зүйлсээ урьдчилан бэлдчихсэн байсан бололтой.
Си Чэн өрөөндөө байгаа учраас гүнж ийш тийшээ гарах бодлоо бүрмөсөн хаяад оронд нь өөр юм хийх санаа олов, өмнө нь хэзээ ч хийж байгаагүй тэр зүйлээ хийх санаа. "Винвин би түр яваад Руругаас хэдэн юм аваад ирье, чи эндээ ажлаа хийгээд байж байгаарай" гэж хэлээд өрөөнөөс гараад яваад өглөө.
Ханхүү толгой өндийлгөн үүд рүү харан гүнжийг энэ удаад юу сэдсэн болох талаар бодно. Гүнжийн талаар бодмогц өөрийн мэдэлгүй түүний нүүрэнд инээмсэглэл тодрон тэрээр удалгүй буцаад гарт дахь бичиг рүүгээ анхаарлаа хандууллаа.
Ханхүү ажлаа хийх явцдаа үе үе үүд рүү харах боловч гүнж орж ирэхгүй байсан хэвээр "Юу хийгээд алга болчхов доо? Хүн өөрт нь хань болох гээд ирж байхад харин намайг ганцааранг минь хаяад явчих гэж дээ" гэж Си Чэн санаа алдан ажлаа үргэлжлүүлсээр.
Түүний уншиж байгаа зүйлс сайд түшмэл мөн ард иргэдээс ирсэн гомдол эсвэл шинэ саналууд байх бөгөөд Си Чэн бүгдийн уншаад дараа нь хариу ямар нэгэн шийдвэр гаргах ёстой билээ. Хэдий Си Чэн албан ёсоор хаан ширээг аваагүй ч хааны хийх ихэнх ажлыг хийгээд эхэлчихсэн билээ.
Заримдаа ч энэ бүхнийг уншаад хариу бичиж зарим хүсэлтийг нь батлуулан тамгаа дарах нь түүнд залхуутай санагддаг ч түүний төрсөн цагаас л оногдсон ажил тул яаж ч чадахгүй байлаа. Хаан ширээнд суух бол цаг хугацааны л асуудал юм энэ талаар ханхүү бодмогц шууд л өөрийнх нь эхнэр улсын их хатан болоход бэлэн үгүйд эргэлзэх аж.
![](https://img.wattpad.com/cover/160831381-288-k844788.jpg)
YOU ARE READING
Mission: Princes Love
Historical Fiction[Mongolian Fic] Улс төрийн золиос болж урьд өмнө нь харж байгаагүй хүнтэйгээ хуримлахаар болсон гүнж ханхүү хоёрын түүхийг энд өгүүлэх болно.