2. Шинэ Гэр

2K 189 17
                                    

Хуримын ёслол дуусахад ганцхан л үйл үлдсэн байх бөгөөд тэр нь энгэр зөрүүлэх буюу анхны шөнөө хамт өнгөрүүлэх юм. Си Чэн ханхүү гийн өрөөнд байрлах хоёр хүн багтахаар том модон орон дээр Мэи Лин гүнж догдолж сандарсаар эр нөхрөө хүлээн суух аж. 

Си Чэн ханхүү ирж гивлүүрийг нь сөхөх ёстой ба үүний дараа хуримын ёслолын сүүлийн үйлээ үйлдэх ёстой гэдгийг гүнж маш сайн мэдэж байлаа. Цаг яваад байхад ханхүү ирэхгүй байгаа нь гүнжийг улам тавгүйтэхэд хүргэв.

Удалгүй ханхүү ганцаараа өрөөндөө орж ирэх нь гүнжийг түмэн бодлуудаасаа салахад хүргэнэ. Си Чэн ханхүүг ойртсоор эцэст нь түүний хажууд ирж суухыг мэдэрсэн гүнж гивлүүр доороо амьсгаагаа гүйцэд авч чадахгүй суух аж.

Уг нь энэ үед гивлүүр сөхөх мод мөн хос тагш гэх мэт зүйлсийг барьсан шивэгчид байх ёстой ч ханхүү бүгдийг нь хөөж явуулсан байсан юм. Тэр уламжлалт ёсоор хуримаа хийхийг хүсээгүй дээ юу? Аль эсвэл гүнжийг хүндлэлтэйгээр хүлээж авахыг хүсээгүй дээ ингэсэн үү? Үүний хариултыг зөвхөн Си Чэн ханхүү өөрөө л мэдэх билээ. 

Ханхүү дотроо эргэлзэн байж гараа явуулан гүнжийн толгой дээр байх гивлүүрийг нь сөхөх нь тэр. Гивлүүр доош унах үед гүнж эцэст нь бүрэн гүйцэд агаар амьсгалах боломжтой болж түүнийг баярлуулах ч энэ аз жаргал нь удаан үргэлжилсэнгүй. Гүнжийн харц ханхүү дээр тусах мөчид тэр амьсгалахаа мартсан мэт таг гацчихлаа. 

Тэрээр Си Чэн ханхүүг залуухан гэж сонссон ч ийм царайлаг болохыг мэдээгүй билээ. Өтгөн хар хөмсөг, давхраатай нүд, өндөр хамар мөн хамгийн ихээр сэтгэлийг нь татах бөмбөгөр улаан уруул. Гүнж ханхүүг нэг бүрчлэн ширтэж шинжсээр удалгүй огцом хөдлөөд хоёр гараа ханхүү гийн хоёр хацар дээр тавин гараараа нүүрийг нь хоёр тийш эргүүлж тойруулан ханхүүгийн царайг бишрэн ам нээлээ.

"Чи их азтай байлаа, хэрвээ чи царай муутай байсан бол би өнөө шөнө чамайг алаад зугтах байсан юм" гэж эрээ цээргүй шуудхан хэлэх нь тэр.

Эхнэрийнхээ гэнэтийн үйлдэлд хангалттай цочирдсон байсан ханхүүг гүнжийн хэлсэн анхны үгс түүнийг улам ихээр цочирдуулав. Ирээдүйн хаанд яаж ингэж ичих нүүргүй ийм зүйл хэлж чадаж байна аа? Хэдий Мэи Лин өөрөө гүнж хүн ч гэсэн ханхүүд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй байхад шууд ална хядна гэж хэлэх нь зүй ёсонд нийцэхгүй хэрэг ийнхүү Си Чэн дотроо бодсоор.

Ханхүү өөрийн гараа өргөн түүний хацар дээр байх гүнжийн гарыг цохиж буулгаад тэрээр дараа нь босож зогсоод гүнж рүү хараад

Mission: Princes LoveWhere stories live. Discover now