1

2.3K 138 7
                                    

"Чамайг хараал идэг Ким Тэхён!! " өдөр болгон сонсдог тэр үгийг байдаг л нэг хүүхэн амандаа хараасаар хаалга саван гарч одлоо.

  Би онгорхой тагтан дээр гаран тамхиныхаа утааг үлээнгээ "Хараал жатга чинь ч надаас айдаг юм хонгор минь! "

  Өрөвдөлтэй юм.Тэр биш би дэндүү өрөвдөлтэй юм.

  Цагаа харвал өглөөний 7 цаг болж байх бөгөөд хөл хөдөлгөөнтэй Сөүл хот аль хэдийн гүн нойрноосоо сэрсэн байв.Удалгүй Жонгүг орж ирэн намайг нэг тийшээ явах ёстойг сануулна.Би ч дуртай дургүй хувцасаа өмсөөд Жонгүгийг даган доош буулаа.

  "Тэр гөлгийг олчихсон юм уу? Эсвэл олоогүй гэдгээ хэлэх гэж намайг дуудаа юу? " замдаа явж байхдаа асуувал Жонгүг "Захирлаа яг ч тэрийг олоогүй.Гэхдээ бид нар дүүг нь барьчихсан байгаа.Хаана байгааг нь хэлүүлж болох юм"

  Би хөмсгөө зангидан хариу хэлэлгүй цонхоор гаднах орчинг ажиглана.Хаа сайгүй өнгө өнгийн гоёмсог барилга инээмсэглэх хүмүүс байв ч надад нэг нь ч үл таалагдах юм.Энэ дэлхий дээр надаас бусад нь жаргалтай амьдраад байх шиг.  

  Машин очих ёстой газраа буюу эзэмшил зочид буудлын нэгний гадна зогсоход намайг хүлээн зогсох хорь гаруй залуус бөхийн хүндлэл үзүүлнэ.Одоогоос 4 жилийн өмнө би эд нарын оронд зогсдог байсан.Харин одоо...би эд нарын эзэн.

  Байрлаж байгаа өрөөндөө орвол хэн нэгний "Явуул" гэх шингэхэн хоолой сонсогдож би ч нөгөө л төв царайгаа аван өрөөнд орлоо.Манай хэдэн залуусын дунд ийш тийш бүлтэгнэн суух хүүхэд гэмээр залууг хараад өөрийн эрхгүй 4 жилийн өмнөх өөрийгөө санах шиг.Бас л хэн нэг хувиа хичээсэн новшийн өрний төлөө баригдаж байсан.

  Би тэрний өөдөөс харсан буйданд хөлөө ачин суугаад "Яагаад энд ирснээ одоо хүртэл ойлгоогүй байгаа хэрэг үү? " гэхэд тэр толгой сэгсэрлээ.

  "Намайг яагаад барьсан юм? "

  "Пак Чанёл! Чиний асран хамгаалагч мөн биздээ? Тэр хүний өрний оронд чамайг авсан гэж ойлгож болно.Би мөнгө хүүлэгч биш ч гэсэн авснаа буцааж өгч чаддаггүй хүнд яснаасаа дургүй нэгэн.Бүхэл бүтэн хүн өрний оронд авна гэхээр хэр их мөнгө гэдэг нь ойлгомжтой биз"

  Тэр нулимстай нүдээр над руу харснаа "Чанёл ах надад тэгж хандах хүн биш.Энд эндүүрэл гарсан байх.Чанёл ах хэзээ ч... " гэх үгийг нь таслан би "Хэтэрхий гэнэн байдал чинь чамайг ийм байдалд хүргэж байгаа юм"

  "Маргаашнаас миний дор ажиллана гэдгээ ойлго.Одоо чамд гэр орон гэр бүл байхгүй.Ганцхан Ким Тэхёны хүн ойлгосон уу? "

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now