2

1.1K 121 1
                                    

   Хаа сайгүй цусны улаан толбо тогтон эхүүн муухай үнэр үнэртсэн хонгилын өрөөнд надаас амь аврахыг гуйн орилох өрөвдөлтэй амьтан.

   Би гартаа барьсан цустай бахиа тавиад "Одоо чамд 7 хуруу л үлдлээ.Үнэхээр ингээд гүрийгээд байх юм уу? Тэглээ гээд чи л зовж үхнэ харин чиний тэгтлээ хамгаалаад байгаа тэр новш чамайг үхсэнийг ч анзаарахгүй" гэхэд нүүр нь байдгаараа хавдаж цустайгаа холилдсон тэр хурдан хурдан толгой дохив.

  "Сайн байна өөрийгөө зовоож байхаар аль эрт ингэх байсан юм.Манай залуус чамайг яах ёстойг хэлж өгнө.Харин...ямар нэг тэнэг алхам хийхийг оролдвол юу болохыг мэдэж байгаа биздээ? "

  Би гаднаас залуусыг дуудан гараа арчин гарахад Жонгүг бөхийн "Та энэ удаа их удлаа"

  "Овоо тэвчээртэй гөлөг юм гээч.Маргааш гэхэд Ким захирлын хаана байгааг мэдчих байх" гээд машиндаа суулаа.

  "Сайн байнуу захирлаа? " гэх жолоочийн талд суусан нэгэн мэндлэхэд нь би эхэндээ бараг л таньсангүй.

  Сая л нэг юм санан "Аан нөгөө Чанёлын...кхм Пак Жимин билүү.Ямартай ч өнөөдрөөс миний явж очих бүх газарт хүргэж өгөх хүн болохоор анхааралтай байгаарай" гэхэд тэр толгой дохин гэрийн зүг хөдөллөө.

-_-

   "Ким захирлаа ингээд л баригдах байсан байж яах гэж зугтсан юмбдээ!? "

   50 орчим насны бүдүүн эр газар мөлхөн надаас холдоно.Би маш тайвнаар араас нь алхангаа "Өчигдөр танай нохой туслаагүй бол та өнөөдөр энэ бүдүүн гэдсээ дүүргээд байж байх байсандаа " гээд гартаа байсан буугаа цэнэглэв.

  Гэтэл тэр "Муу адгийн зулбасага чамайг төрүүлсэн нь ээжийн чинь хамгийн том алдаа байсан юм.Ээжийнхээ араас чөтгөр лүү гээ тонилвол таарна!!"

  Гэнэт л миний инээд хүрэн маш чангаар инээж байгаад "Нэгт тэр чөтгөр чинь би байна.Хоёрт хэдэн халтар цаасыг надаас илүүд үзсэн нь таны хамгийн том алдаа байсан.Гуравт одоо ээж дээр минь очоод өвдөг сөгдөөд өршөөл гуйгаарай" үгээ хэлж дуусвуу гүүюү бууныхаа гохыг дарлаа.

  Тэр хүний яг тархин дундуур миний сум нэвтлэн гарахад би хэн бүгдийн айдаг тэр инээмсэглэлээ тодруулан "Аа тийм нээрээ та тамд очих юм байна ааваа"

  Би ийм л болчихсон.Төрсөн эцэгээ хүртэл алж байхдаа инээж байгаа би зүрх сэтгэлгүй хөлдүү мөс шиг би.Гүнзгий санаа алдаад машинд суухад  шинэ жолооч их айсан байртай "Т.. Та сая... Тэр таны... Таны аав? "

  "Миний дор ажилладаг хүн энэнээс илүүг үзнэ.Тийм болохоор иймэрхүү юманд дас гэж зөвлөе"

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now