15

772 93 8
                                    

"Гурвуулаа хамт үерхье!"

Жонгүг ууж байсан ундаандаа хахан "Бурхан минь гэж би сая буруу сонсчихов уу!!!" гэхэд Жимин санасныг бодвол арай тайвнаар "Та чинь ийм харилцаанд...нөгөө юу... та эсэргүүцдэг биздээ?"

"Ахх би ч өөрийгөө яагаад байгааг мэдэхгүй байнаа.Анх үнэхээр та хоёрыг жигшдэг байсан нь үнэн ч өдий болтол эмэгтэй хүнтэй болзож үзээгүй минь сонин байгаа биздээ? Зүгээр л доодхоо хангахын тулд уулздаг байснаас хэзээ ч догдолж үзээгүй!"

"Тэгээд та бид хоёрын хэнээс нь болж догдолсон юм?" гэх Жиминий асуултанд би гацаж орхилоо.Удалгүй дотор минь халуу шатаж байж боломгүй ч ичсэндээ нүүр минь халуу дүүгэж эхлэв.

"Ер нь бол хоёулангаас чинь"

"Байж боломгүй юм захирлаа.Би таны хажууд хэдэн жил байсан хүний хувиар хэлэхэд та яасан ч эрэгтэй хүн сонирходог байх ёсгүй!"

"Юмс өөрчлөгддөг юм Жонгүгаа.Анх чамд баригдаж ирж байхад чи надад дурлана ч гэж төсөөлөөгүй байсан биздээ? " гэхэд Жонгүг хүлээн зөвшөөрөх мэт доошоо харлаа.

Тэгээд Жимин миний гарыг атган "Яахав та үнэхээр итгэлтэй байгаа бол бид хоёр чиглэлийг чинь тодорхойлж өгөхөд тусалж болноо"

"Үгүй би чиглэлээ тодорхойлуулах гэж биш хайрлуулах гэж ирсэн.Тийм болохоор намайг хайрла!" энэ үед яг л чихэр нэхэж байгаа 4 настан шиг харагдсан байх.

Гэхдээ таалагдаж байна.Учир нь анх удаа л би хэн нэгнээс хүчээр авч чадахгүй тийм зүйлийг гуйж байна.Бишээ ер нь бол шаардаж байгаа юм байна.

Жимин нүдээ зураас болтол инээн "Таныг ийм хүүхэд шиг зантай гэж мэдээгүй юм байна захирлаа.Надад бол татгалзаад байх шалтгаан алга.Харин зарим нэг ууртай залуу яах юм бол?" бид хоёр зэрэг Жонгүг рүү харлаа.

"Мэдэх юм алгаа.Би хэзээ ч амьдралдаа 2 хүнийг зэрэг хайрлана гэж бодож байгаагүй"

"Тэгээд байх юм бол би чамайг ажлаас чинь халчихна шүү!"

Жонгүг нүдээ томруулан "ЗАХИРЛАА!!"

"Захирал биш...одооноос Тэхён-аа ойлгосон уу?"

-_-

Хүмүүс ид нойрондоо автан амарч байх цаг буюу шөнийн 02:00 болсон ч захиралынхаа биед бүр саяханаас хайрлах ёстой болчихсон хүнийхээ биенд гацчихсан нэгэн хашаан дотроо элдвийг бодон алхах аж.

Жонгүг үнэхээр яахаа мэдсэнгүй.Тэхёныг сонирхож байгаагүй гэвэл тэр энэ дэлхийн хамгийн худалч нэгэн болох биз.Гэхдээ хэзээ ч өөрийг нь эр хүний хувиар харж үзээгүй захирал нь өөр дээр нь ингээд гүйгээд ирнэ гэж бодож байсангүй.

Түүнд яг л өнгөрсөн хар бараан дурсамжийн нэгээхэн хэсэгтээ гол дүр нь болчихсон юм шиг санагдана.Хоёр хүний илүүдэл нь болж амьдрах ямар гэдгийг тэр хамгийн сайн мэднэ.Тэр хэмжээгээрээ тэр дахиад үл тоогдохвий дахиад хаягдахвий дахиад ганцаараа үлдэх вий гэхээс айх аж.

Энэ харилцааг ингээд үргэлжлүүлбэл Жимин Тэхён хоёрын жаргал дунд илүүдэл нь болж ад үзэгдвэл яах бол гэсэн асар их айдас Жонгүгийг дотроос нь идэж байлаа.Магадгүй эсвэл өөрөө гол дүр нь болж тэр хоёрыг хайрлавал яах бол гэсэн бодол ч эргэлдэнэ.

Чи бол би...Би бол чи |ДУУССАН|Where stories live. Discover now